Жонни, Эмбер нарын 4 жил үргэлжилсэн маргаан: Хэн нь үнэнийг өгүүлэв?

: 7 өдрийн өмнө / 2019-04-15 10:53:36

Аль гурван жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулсан ч өнөөг хүртэл шүүхэд уулзалдсаар байгаа Жүжигчин Жонни Депп, түүний гэргий үзэсгэлэнт жүжигчин Эмбер Херд нарын маргаан шийдэгдээгүй л байна. 

2015 оны хоёрдугаар сард гэрлэлтээ батлуулсан мэргэжил нэгт хосын аз жаргалтай амьдрал тийм ч удаан үргэлжилсэнгүй. 2016 оны тавдугаар сар гэхэд жүжигчин Эмбер Херд салах өргөдлөө шүүхэд өгч, ''хэл амаар доромжилж, зэрлэгээр авирлаж биед халдсан'' хэргээр Жонни шүүхэд дуудагдав. Шүүхийн шийдвэр Эмберийн талд гарч, Жонниг Эмберт 100 метрээс нааш ойртохыг хориглов. Эмберийн хөхөрч, зодооны ул мөр үлдсэн царай интернетээр нэг тархаж, Жонни Деппийн нэр хүнд унав. Эмбер Жоннигоос долоон сая доллар нэхэмжилж, үүнийгээ тэр чигээр нь хандивын байгууллагад хандивлана гэдгээ зарлав. Эмберийн баталж буйгаар Жонни түүнийг зодож байх үедээ мангас болж хувирдаг ажээ. 

Related image

Гэтэл 2017 онд бүх зүйл эсрэгээрээ эргэв. Жонни Депп болон түүний өмгөөллийн багийнхан яг үнэндээ Эмбер Херд жинхэнэ мангас байсан гэдгийг батлах баримтуудыг шүүхийн өмнө дэлгэлээ. Цагдаагийн ажилтнуудаас бүрдсэн гэрчийн баг Эмберийн өгсөн дуудлагаар жүжигчдийн гэрт очихдоо Эмберийг Жонни зодсон гэх ямар ч ул мөр харагдаагүй, харин эсрэгээрээ Жоннигийн нүүр, гар шархадсан байдалтай байсныг баталжээ. Хамгаалалтын камерын бичлэгүүд ч Эмбер хуурамчаар гомдол гаргасан гэдгийг баталсан байна. Эдгээр баримтууд дээр үндэслэн Жонни Депп экс эхнэрийнхээ эсрэг гомдол гаргажээ. Өнгөрсөн гуравдугаар сарын нэгэнд Жонни Депп Эмбер Хердээс хүчирхийллийн хэргээр 50 сая долларыг нэхэмжилсэн байна. 

Image result for Johnny Depp court

Эмберийн балгаар Карибын тэнгисийн дээрэмчид киноны ахмад Жекийн дүрээ алдсан Жонни Депп цаашид худал мэдүүлгийн эсрэг дуугүй суухгүй гэдгээ зарлажээ. 4 жилийн турш үргэлжилсэн маргаанд хэн ялах нь тодорхойгүй хэвээр байна. 
 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
7 өдрийн өмнө / 202.9.43.178

хөгийн янхан хүүхэн ш дээ..

Zochin
7 өдрийн өмнө / 37.60.73.10

Amilsan shulam huuhen