ЦЕГ-аас зохион байгуулж буй “ЗАЛИЛАН” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

: 7 өдрийн өмнө / 2019-04-15 13:45:59

Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр залилах гэмт хэрэг 2017 онд 38.4, 2018 онд 79.3, 2019 оны 1 дүгээр улиралд 19.5 хувиар, нийт гэмт хэрэгт эзлэх хувь 6.7-14.8 болж тус тус өссөн.

Залилах гэмт хэрэг жил бүр өсч, иргэд, байгууллагын өмчлөх эрх, эдийн засагт шууд хохирол учруулж, хор уршиг, хохирол нь нэмэгдэж,  нийгэм, эдийн засгийн нөхцөлд байдалд сөргөөр нөлөөлж байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг судлахад нийтийн цахим сүлжээ ашиглах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга, гэрээ, хэлцлээр халхавчлан залилах гэмт хэрэг түгээмэл үйлдэгдэж байгаа болно.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэн тэргүүний асуудал нь нийгэмд түгээмэл үйлдэгдэж байгаа үйлдлийн аргыг иргэдэд мэдээлэх, таниулах, залилагч этгээдэд мөнгө, эд зүйлээ өгөхөөс татгалзах сэдлийг бий болгох, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирно гэдгийг иргэд, олон нийтэд ойлгуулах нь чухал ач холбогдолтой юм.

Цагдаагийн байгууллага залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 30-ны өдөр хүртэлх хугацаанд “Залилан” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд иргэдэд  эрх зүйн мэдлэг  олгох, сургалт нөлөөлөл, урьдчилан сэргийлэх ажил түлхүү  хийгдэж  олон нийтийн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллээр дамжин мэдээлэл хүргэгдэнэ.   

Иймд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа арга хэмжээг  дэмжин, хамтран ажиллах, өгч байгаа мэдээ, мэдээллийг амьдралдаа хэрэгжүүлэн ажиллахыг хүсье.   ​

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Dorj
7 өдрийн өмнө / 202.126.89.53

Цагдаагийхан ресторан бар караокенуудаар явж бvр вип ереенvvдээр орж явж шалгалт явуулж бнаа учрыг асуувал 21 наснаас доош настац хvнд vцлчлэд бнаа гээд нэгжээл явж байх юм арай дэнднээ ойр ажил бацдаггуй юм уу