Трамп Ким нарын дараагийн дээд хэмжээний уулзалт энэ оны төгсгөлд болж магадгүй

: 71 өдрийн өмнө / 2019-04-16 09:37:14

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дараагийн буюу 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт энэ 2019 оны төгсгөлд болж магадгүй байгаа тухай шинжээчид харж байна. Мөн ерөнхийлөгч Трамп удирдагч Ким Жон Ун-тай 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа ч илэрхийлжээ.

Тэрээр энэ тухай олон нийтийн сүлжээ Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Мөн 2 талын харилцаа сайн хэвээрээ байгаа гэдгийг ч онцолжээ. Үүний зэрэгцээ талууд байр сууриа сайн ойлгож байгаа учраас 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломж байгаа гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Трампыг энэхүү мэдэгдлээ хийхийн өмнө буюу өнгөрсөн Баасан гаригт Ким Жон Ун мөн Америкийн ерөнхийлөгчтэй дахин уулзах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн Баасан гаригт Пхеньян хотноо болсон 14 дэх удаагийн сонгуулийн ардын дээд хурлын анхдугаар чуулга уулзалтад үг хэлэх үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна. Тэрээр энэ 2019 оны эцэс хүртэл Вашингтоныг хүлээх бодолтой байгаагаа илэрхийлж, 2 орны хоорондох харилцааг илүү сайжруулж, ахиулахад чиглэгдсэн шийдэл олох нь зайлшгүй чухал юм гэдгийг ч онцлон тэмдэглэжээ. 2 удирдагчийн хамгийн сүүлд хийсэн Ханойн дээд хэмжээний уулзалтаар талууд ямар нэг тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөсөн.

Гэхдээ Вашингтон Пхеньян 2 хоёулаа дахин дээд хэмжээний уулзалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн нь 2 улсын хооронд харилцаа сайн хэвээр байгаа гэдгийг нотлон харуулж байна гэж ажиглагчид тэмдэглэж байна. Хоёр улсын эрх баригчдын хувьд Өнгөрсөн 2018 оны 6-р сард Сингапурын Сентоза аралд Трамп Ким Жон Ун нары анхны түүхэн дээд хэмжээний уулзалтаа хийсэн бол өнгөрсөн 2-р сарын сүүлээр Вьетнамын нийслэл Ханой хотноо 2 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаа хийсэн юм.

Эх сурвалж: MNB.mn
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих