Жек Ма: ''7 хоногт 72 цаг ажиллана гэдэг ажилчдад өгч буй бурхны бэлэг''

: 7 өдрийн өмнө / 2019-04-16 09:40:28

Хятадын хамгийн чинээлэг эр Жек Ма компанийнхаа ажилчдыг 7 хоногийн 6 өдөр өглөө 9 цагаас орой 9 цаг хүртэл ажиллуулдаг. Тэрбээр өөрийн энэхүү ''996'' системээ Хятадын эдийн засгийг өсөн дэвжихэд том хувь нэмэр оруулж буй хэрэг хэмээн үздэг байна.  ''Хэрвээ ажилчдаа шахуу цагийн хуваариар ажиллуулахгүй бол Хятадын эдийн засаг дороо муудаж, зогсонги байдалд хүрнэ'' хэмээн ярьж явдаг гэнэ. Хятадын социалист намын гишүүн, бас ч үгүй нэлээн өгөөмөр зантай энэ эр яагаад ажилчдадаа амралт өгөхгүй байна? Жек Ма өнгөрсөн Баасан гарагт мэдэгдэл хийж, 7 хоногт 6 өдөр, өдрийн 12 цагаар ажиллана гэдэг ажилчдад өгч буй бурхны бэлэг хэмээсэнд JD.com интернет худалдааны сайтын тэргүүн Ричард Лиу бухимдаж, ажилчдыг хэт ажиллуулах нь ажлын цагаар ажлын байран дээрээ залхуурагчдын тоо ихсэхэд хүргэнэ хэмээн өгүүлэв. 

Image result for jd.com richard liu

Ричард Лиугийн үүсгэн байгуулсан JD.com сүүлийн 4-5 жилийн хугацаанд ажилчдын дунд орон тооны цомхтгол явуулаагүй учир ажилчдын тоо өсөж, үүнийг дагаад ажлын байран дээр ''залхуурагчдын'' тоо нэмэгдсэн гэнэ. ''Хэрвээ энэ байдлаараа үргэлжилбэл зах зээлээс арчигдах боломж бүрдэнэ. Залхуурагчид миний найзууд биш.''  хэмээсэн юм. 
 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
irgen
6 өдрийн өмнө / 202.21.115.165

hehe ooriigoo burhan geed bodson yum bish uu, hehehe bayn hun duraaraa hutsaj bno sh dee hehe tegeed ch hyataduud iluu sain ajillah yostoi yazguur garal ni ajilchin

Иргэн
6 өдрийн өмнө / 202.126.89.182

Бурханы бэлэг огт биш, хүний хөдөлмөр, хувь хүний амьдрал, гэр бүлийн аз жаргалыг мөлжиж байна.