Налайхын замыг өнөөдрөөс хэсэгчлэн хаав

: 7 өдрийн өмнө / 2019-04-16 09:47:25

Налайх-Гачууртын уулзвар хооронд 20.9 км автозам шинээр тавих ажил энэ сарын 15-наас эхэлж буйтай холбогдуулан тус замын гурван км хэсгийг өнөөдөр 06.00 цагт хэсэгчлэн хаажээ.

Тодруулбал, Налайхаас "Эмийн ургамал" хүртэл хуучин замаар зорчиж, "Эмийн ургамал"-аас "Ургах наран хороолол" хүртэл гурван км газар түр замаар ирэх сарын 01-н хүртэл зорчих юм. Харин тавдугаар сарын 01-нээс хойш Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх хуучин замыг бүрэн хааж, түр замаар зорчих юм байна. 

Мөн зүүн аймаг, алслагдсан гурван дүүргээс нийслэл рүү бүх жин нь 3.5 тн-оос дээш ачааны автомашин, 8-аас дээш хүний суудалтай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг "Налайх, Чойрын уулзвар-Дөрөвдүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар" гэсэн чиглэлээр явуулахаар болжээ.

Харин 3.5 тн-оос бага жинтэй, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл Налайх-Гачууртын уулзвар хүртэл зорчино. Налайх-Багшийн дээд чиглэлийн нийтийн тээврийн автобусанд энэ зохицуулалт хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн автобус хэсэгчлэн хаасан түр замаар зорчихыг зөвшөөрчээ.

Засгийн газраас шинэ замыг арваннэгдүгээр сар хүртэл тавьж, ашиглалтад оруулахыг ЗТХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын багт үүрэг болгосон. Замыг ашиглалтад оруулах хугацаа богино учир 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөөд байгаа аж.

Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, дөрвөн эгнээ бүхий өндөр зэрэглэлийн бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай байх юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих