Сэжигтэн О.Боргил найз охиноо “өөрөө цонхоор үсэрч амиа хорлосон” хэмээн мэдүүлжээ

: 7 өдрийн өмнө / 2019-04-16 10:00:03

Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах Мандала хотхоны орон сууцны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн.
Уг хэрэгт “ОБ капитал” компанийн захирал Н.Отгонбаярын хүү О.Боргил гэгч сэжиглэгдэж байгаа бөгөөд тэрээр талийгаачтай үерхдэг, тухайн байранд хамтран амьдардаг байжээ. 

Албан бус эх сурвалжийн зүгээс, талийгаач  Ц найз залуу 25 настай Б гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан бөгөөд тухайн өдөр Б нь Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэх мэдээллийг хэвлэлд өгчээ.

Мөн талийгаачийн аав нь найз залуу гэх Б-г  охиныг  нь цонхоор шидэж, амь насыг нь хөнөөсөн хэмээн хардаж буй тухайгаа өөрийн фэйсбүүкдээ бичсэн байна. 

Түүнчлэн энэ хэргийн талаар талийгаач охины найз өөрийн цахим хуудастаа,  "Монголын тор уутны зах зээлийг базсан ОБ капитал компанийн захирал н.Отгонбаярын хүү О.Боргил миний найзыг алсан хэрэгтээ шийтгэл хүлээнэ гэдэгт итгэхгүй байна. Монголын шүүх цагдаагийн байгууллага мөнгөнд идэгдсэн заваан газар үнэнг нуун дарагдуулахаас өмнө бусаддаа шэйр хийж түгээгээрэй. Өмнө нь удаа дараа олон удаа биеэнд нь гар хүрч хүнд гэмтэл учруулж байсан мөн хэрэг үйлдсэн өдөр согтуугаар түүнийг зодож түүнийг минь 13 давхраас түлхэж амь насын хороосон юм. Энэ залуу бол араатан" хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Тэгвэл сэжигтэн Б нь өдгөө батлан даалтаар суллагдаад байгаа бөгөөд тэрээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ талийгаачийг өөрөө цонхоор үсэрсэн хэмээн мэдүүлжээ.

Тодруулбал тэрээр цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Хэрэг гарсан өдөр би найз охинтойгоо муудалцсан нь үнэн. Хэсэг муудалцсаны дараа би интернэтээр тоглоом тоглож эхэлсэн. Талийгаач ганцаараа уурлаж, үглэж хэсэг өрөөн дотуур явж байсан. Би тоогоогүй. Гэтэл би үхлээ шүү гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа нөгөө өрөөний цонх дуугарах шиг болсон. Очоод харсан чинь уначихсан байсан. Арай ч өөрөө ингээд үхчихнэ гэж бодоогүй” хэмээн мэдүүлсэн талаар Zindaa.mn сайт мэдээлсэн байна. 

Талийгаачийн цогцост Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэн задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд үхлийн шалтгаан чухам юунаас болсон бэ гэдэг хариу ажлын 14 хоногийн дотор гарна гэдгийг албаны эх сурвалж хэллээ. 

Х.Онон
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
4 өдрийн өмнө / 202.9.43.216

Үглэж байхад нь тоохгүй байсан гэнээ. Тоохгүй байтлаа дуудаж хэрэлдэхүү энэ чинь Би алчихсан шүү гэж хэргээ хүлээж байгаа үг шүү дээ.монголын цагдаа хэлүүлж чаддаг мундаг шүү одоо шоронд шүү дээ

Зочин
4 өдрийн өмнө / 103.26.194.35

энэ залуугийн ирээдүй энэ дээ

Зочин
5 өдрийн өмнө / 203.91.112.133

уналаа шүү гээд л уначихдаг гэнэ. хэн мэдлээ. шинжилгээний дүн гэж юу л гарав гэж дээ, хүлээгээд ямар ч хэрэгтэй юм. Тэр хооронд гэмт хэрэгтнүүд л сэхээ самбаа авна биз.

Зочин
6 өдрийн өмнө / 202.179.25.16

энэ гахай хүн алахаас сийхгүй

ийм нэг муухай арга
6 өдрийн өмнө / 103.229.122.242

хххх

шувуу
6 өдрийн өмнө / 202.126.89.190

гадны нѳлѳѳгүй гэсэн онош гарах байлгүй дээ .шүүх шинжилгээний үнэн онош энэ юм чинь.

Зочин
6 өдрийн өмнө / 203.217.138.1

Боргилоо үйлийн үр чинь ирэх байлгүйдээвв үйлийн үрээ үүрэх цаг байдаг юм шүү

zzz
6 өдрийн өмнө / 66.181.167.171

zugeer hun usreh uu

mglhuu
6 өдрийн өмнө / 82.126.71.222

ene zaluu ayultai

zochin
6 өдрийн өмнө / 202.179.25.170

Bulgamaa 2020-ond songuulid uzeh uchraas OB-iin bossiin huug umguuluh baih oo,

зочин
6 өдрийн өмнө / 203.91.115.249

стратегийн өмгөөлөгч Булгамаа яагаад чимээгүй бна

зочин
6 өдрийн өмнө / 103.57.92.11

одоогийн хүүхдүүд хүн болж амьдрах сайхан гэдгийг ухаарахгүй амьдарч банйа даа

Зочин
7 өдрийн өмнө / 117.111.14.70

omhii pzdag buudaj alhiisan mongondoo hahaj tsadsan pzda mongondoo erdeed ineegeed suuj bga da etseg eh ni ch adilhan pzdanuud