Гэрийн үйлчлэгч нарын нэг өдрийн амьдралтай танилцъя

: 126 өдрийн өмнө / 2019-04-17 11:08:06

Гэрийн үйлчлэгч нарын хувьд үйлчлүүлэгч нарын гэр тулааны талбартай адил байдаг. Гадаа цастай эсвэл бороотой байхаас үл шалтгаалан хормогч, бээлийгээ өмсөөд бүх зүйлийг зохицуулахаар ажилдаа ирцгээдэг гэрийн үйлчлэгч нар нэг өдрийн дотор ямар ямар ажлуудыг хийж амжуулдаг вэ?



Хятадын гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч уучилдаг MinuteCare компани жил бүр шилдэг ажилчдадаа шалгаруулж, мөнгөн шагнал өгдөг байна. 2018 оны шилдэг үйлчлэгчээр шалгарсан Ши Жимогийн нэг өдрийн амьдралыг зураглан үзүүлжээ. 



2019 оны хоёрдугаар сарын 19

Шанхайд хоёр долоо хоногийн турш бороо орсон. Өглөө бороо ороогүйд гайхаж бас баярлав. Өглөө 7 цагт босож гэрээсээ гарлаа. Мопедоор явахад салхи сөрж, их даарч буйгаа мэдэрлээ. Миний гар, хөл, нүүр их даарч байна. Намайг цэвэрлэх айлдаа ирэхэд ашгүй гэрийн эзэн нь авч өгөөч гэж гуйсан цэвэрлэгээний бодисуудыг худалдаад авчихсан байлаа. Одоо л шарах зуухаа цэвэрлэх боломжтой боллоо. Өмнө нь маш заваан учраас гэрийн эзэн цэвэрлэсний дараа ялгааг нь олж харж чадна гэж найдаж байна.

Image result for dirty oven before after

11:30-д би дараагийн үйлчлүүлэгчийнхээ гэрт ирлээ. Шинхуа гудамжинд байрладаг учир би энд ирэх дуртай. Шинхуа гудамж цэвэр, үзэж харах зүйл ихтэй дээрээс нь миний дуртай Чонкин Шоамиан зоогийн газар энд байдаг. Гэсэн ч өнөөдөр надад дуртай зоогийн газартаа хооллох цаг гарсангүй, учир нь миний үйлчлүүлэгч очид хүлээж авч байгаа бөгөөд би тэдэнд үйлчилж, зочдын унтлагын өрөөг цэвэрлэж бэлдэх хэрэгтэй болсон юм. Гэрийн эзэн надад илүү цагийн мөнгө өгсөн учир өнөөдөр хүнсний зах орж, нарийн ногоо худалдаж аваад хүүгийнхээ дуртай хоолыг хийнэ ээ. 



Дараагийн үйлчлүүлэгчийнхээ гэрт очих гэж 20 минут зарцууллаа. Би цагтаа ирсэн боловч гэрийн эзэгтэй илүү түлхүүрээ хивсэн доор үлдээхээ мартсан байсан тул хоосон хаалга мөргөв. Гэрийн эзэгтэй надад таалагддаг, надад сайн хандаж, өгөөмөр зан гаргадаг ч өнөөг хүртэл хоёр сар өнгөрчхөөд байхад надад түлхүүр хувилж өгөөгүйд нь би бухимдаж байлаа. Түүнийг хүлээх зуураа хамгийн ойрын зоогийн газарт банш идлээ. Хоолоо идчихээд ирэх үед тэр гэртээ ирчихсэн байлаа. Гэр нь үнэхээр замбараагүй, бохир харагдаж байв. Энд тэнд тайлж шидсэн хувцаснууд, угаагаагүй үлдээсэн аяга таваг цэвэрлэж дуусах үед тэр сэтгэл хангалуун инээмсэглээд ажлын хөлсийг минь өгөв. 



Гэртээ хариад би хүүдээ дуртай хоолыг нь хийж өглөө. Маргааш хүүгийн минь өвлийн амралт дуусаж хичээлдээ явна. Би хүүгийнхээ гэрийн даалгаврыг шалгатал хагасыг нь дутуу үлдээсэн байсан тул загнаж зандрав. Хэтэрхий чанга загнасан байж ч магадгүй. Гэсэн ч хүүгийн минь хичээлээ сайн хийх надад маш чухал. Хэрвээ тэр сайн сурч, дунд, ахлах, их дээд сургуульд суралцаж чадахгүй бол би яах вэ? Боловсролгүй хүн хүссэнээрээ амьдарч чадахгүй. Би хүүгээ боловсролтой хүн болгохын төлөө бүхнийг хийх болно.

Image result for chinese kid homework
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ЭМГЭН ХУМС
126 өдрийн өмнө / 64.119.25.177

ГЭРИЙН ЭЗНИЙ ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ Л ХЭЦҮҮ