Н.Баяртсайхан Монгол Улсын банк санхүүгийн салбарт асар их хохирол учруулсан тул чөлөөлөх санал гаргажээ

: 39 өдрийн өмнө / 2019-04-17 11:17:21

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.
 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үндэслэлдээ: "... Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь энэхүү албан тушаалыг хаших, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг чадвар ажлын туршлаггүйг нотолж,үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байна... Монголбанкны Ерөнхийлөгч хуульд заасан үүргээ цалгардуулж, улмаар Монгол Улсын банк санхүүгийн салбарт асар их хохирол учрууллаа гэж үзэж болохоор байна" гэж бичсэн байна.
 
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын дарга Г.Занданшатар ч Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан маш муу ажилласан тул өөрчлөх нь зүйтэй гэж үзэж буй ажээ.

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
иргэн
38 өдрийн өмнө / 202.179.25.170

тэгээд зүгээр Чөлөөлөөд л болоо юу Хариуцлага тооцно энэ тэр гэсэн Асуудал байдаггүй ээ амар ч юмуу даа яаж ч дураараа загнасан ямарч Хохирол учруулсан Эрх чөлөөтөй

256
39 өдрийн өмнө / 122.201.26.172

Зөв.

Зочин
39 өдрийн өмнө / 202.9.42.35

Монгол банкны асуудал Ардчилалын гэх 30-д жилд байнга хэл амтай явж ирлээ. Ер нь энэ талаар одоо тодорхой арга хэмжээ авах цаг нь бол он юм биш үү. Чухам ямар.

Зев ш
39 өдрийн өмнө / 64.119.19.93

Зев л дее

Bold
39 өдрийн өмнө / 124.158.126.221

Zuv