Нэг шөнийн дотор алдартай болсон Rich Brian

: 92 өдрийн өмнө / 2019-04-17 12:39:40

К-поп урлаг дэлхийн тавцанд хүртлээ хөгжиж буй энэ цагт азийн хип хоп дуучид Европын хип хоп ертөнцөд байр сууриа хэдийн олж эхэлжээ. Индонез- Хятад гаралтай Rich Brian нэрээр алдаршсан реппер Имануэл Бриан ердөө 19 настай ч түүнийг хип хоп хөгжим бүтээгчид хамгийн өсөх ирээдүйтэй реппер хэмээн зарлаж байна.

Image result for rich chigga dat stick

2016 оны хоёрдугаар сард Youtube хуудаснаа өөрийн дуулсан "Dat $tick" дуугаа байршуулснаар түүний алдрын замнал эхэлжээ. Индонезийн Жакарта хотод 1999 оны есдүгээр сарын 3-ны өдөр мэндэлсэн тэрбээр нийтийн сургуульд бус харин эцэг эхээсээ гэрийн боловсрол авсан байна. Багаасаа эцэг эхийнхээ ажиллуулдаг кафед ажиллаж мөнгөний үнэ цэнийг ухаарсан Бриан 11 насандаа интернеттэй танилцаж улмаар хуудсанд өөрийн хөгжилтэй бичлэгүүдийг байршуулдаг болов.

Image result for rich chigga microwave

Англи хэлийг дуунууд болон бичлэгүүдээс үзэн бие даан суралцаж, талх яаж богино долгионы зууханд шарах аргыг зааж, Youtube хуудсанд бичлэгээ байршуулдаг байсан залуу 2018 он гэхэд АНУ-ын хип хоп хөгжмийн ертөнцөд амжилт олж чадсан цөөн хэдэн Индонез репперүүдийн нэг болж чаджээ. Тэрбээр XXXTENTATION, 21 Savage, Kris Wu, Diplo зэрэг олон алдартнуудтай хамтран уран бүтээл гаргаж, 88rising лабельтай гэрээ байгуулж, хип хоп хөгжмийн салбарт өөрийн гэсэн орон зайг үүсгэж чадсан байна. 

Image result for rich chigga with celebs

Rich Brian-ийг инстаграм дээр дагах: @brianimanuel
 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих