Дуучин Рианна удахгүй хуримаа хийх үү?

: 94 өдрийн өмнө / 2019-04-17 13:48:39

Гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд нэлээдгүй амжилттай яваа дуучин Рианна тэрбумтан найз залуу Хассан Жамилтайгаа хоёр жилийн турш үерхэж байна. 2017 оны зургадугаар сард үл таних нэгэн залуутай хамт явж буй дуучин Рианнагийн зургийг папарацичид дэлгэж, золтой л биднийг ''шоконд'' оруулчхаагүй. Зураг нийтийн хүртээл болсноос нэг өдрийн дараа үл таних хар үст залуу Саудын Арабын бизнесмен, тэрбумтан Хассан Жамил болох нь ил болсон.

Related image

Рианнагийн аав ''The Sun'' сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ''Тэр тавдугаар сард надад шинэ найз залуутай болсон тухайгаа хэлсэн. Охин минь биеэ даасан, маш их хүсэл тэмүүлэлтэй, шаргуу ажилладаг хүн болохоор тэр залууд охины минь хажууд тэсч үлдэх тэвчээр хэрэгтэй.'' хэмээсэн байдаг. 

Image result for rihanna and hassan

2018 оны нэгдүгээр сард Хассан, Рианна хоёрыг салсан гэх цуурхал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн юм. Гэвч 2018 зургадугаар сард Мексикт хамтдаа амарч яваа хосуудын зургийг папарацичид дарж, салсан гэх цуурхлыг үгүйсгэсэн билээ. Уг явдлаас хойш хөл бөмбөг, сагсан бөмбөгийн тоглолтууд, Рианнагийн төрсөн өдрийн үдэшлэг дээрээс бид Хассаныг олж харах болсон билээ. 

Image result for rihanna and hassan

Өчигдөр л гэхэд Рианна Нью Йорк хотод найз залуутайгаа болзож, өсгийтэй гутал дээр дэнжигнэн алхаж яваа зураг папарацичидын дуранд өртсөн байна. ''Тэдний эв найртай үерхэл удаан үргэлжлэх болтугай'' хэмээн дуучин Рианнагийн шүтэн бишрэгчид цахим хуудаснуудаараа дамжуулан хүсэж байгаа юм.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ыы
93 өдрийн өмнө / 192.82.66.101

Хурим хийнэ үү байна уу хэнд хамаатай юм......