Крис Женнер ''нүглээ'' наманчиллаа: Оддын сурталчилсан бүтээгдэхүүнүүд аюулгүй юу?

: 92 өдрийн өмнө / 2019-04-17 15:39:07

Тодорхой эрхэлсэн ажилгүй ч дэлхий даяар тэднийг танихгүй хүнгүй шахам болсон Кардашианы эгч дүүс инстаграм, фейсбүүк платформд бараа бүтээгдэхүүн сурталчилж мөнгө олдог. Гоо сайхны бүтээгдэхүүн, витамин, хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүнүүд зэргийг хэрэглэж буй зургаа өөрийн хувийн хаягтаа оруулж, байнга ашигладаг мэтээр сурталчилж бичдэг байна.

Image result for Kris Jenner Reveals How Much Her Famous Daughters Get Paid for Sponsored Instagram Posts

Үүний дараа Кардашианыхан шиг харагдахын хүссэн олон сая шүтэн бишрэгч, дагагчид нь бүгд л шуурч, тухайн бүтээгдэхүүнүүдийг худалдан авна. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд энэ нь маш сайхан боломж болж өгдөг байна. Гэсэн хэдий ч сүүлийн үед олны шүүмжлэлийг мэргэжлийн хяналт, хоол хүнсний аюулгүй байдлын яамны зөвшөөрөөгүй бараа бүтээгдэхүүнүүдийг сурталчилсан хэргээр хүртээд буй Клое Кардашианы ээж өчигдөр CBS телевизэд өгсөн ярилцлагадаа олон нийтийн өмнө нүглээ наманчиллаа.

Image result for kris jenner crying

''Миний охид үргэлж л ямар нэгэн зүйл сурталчлаад өгөөч гэсэн хүсэлтэд дарагдаж байдаг. Фейсбүүк, инстаграмдаа пост эсвэл стори оруулсныхаа төлөө тэд цалин авдаг. Үнийн хувьд сурталчилж буй бараа бүтээгдэхүүнүүдээс шалтгаалаад харилцан адилгүй. Хэрвээ идэх уух юм, эсвэл биедээ түрхэж хэрэглэх бүтээгдэхүүн бол илүү ихийг санал болгодог.'' гэжээ.

Image result for kardashians rich

Крис Женнер өөрийнх нь охид цахим сурталчилгаа хийхдээ яг хэр их мөнгө олдог гэдгийг тодорхой хэлээгүй ч охидынх нь тансаг амьдралаас харахад хэдэн сая доллароор цалинждаг нь тодорхой. 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих