Эмүжингээс гурван хаандаа гуниг өвөрлөн илгээв

: 125 өдрийн өмнө / 2019-04-18 09:23:21

Хан Хэнтийн залуус
Хайран улсыг минь юу болгоно вэ
Хонгор нутгийн холбоотнууд
Хотол олныг минь хэн болгоно вэ
Шүдгүй гурван арслан маань
Шүүслэдэг гурван хаан болов
Араагүй гурван арслан маань
Архирдаг гурван ноён болов
Суудал нь бачимдлаа гэнэ 
Сураг нь өслөө гэнэ
Сэнтий нь намдлаа гэнэ
Сэлэм нь багадлаа гэнэ
Эрх мэдлээ үржүүлчихээд
Эрх ямбаа өсгөчихөөд
Эрийн сайн эр болно гэнэ
Энэ улсыг хөгжүүлнэ гэнэ
Гурван хааны эрх мэдэл
Гэрлийн хурдаар өсөв
Гундуу түмний амьдрал
Гурван үедээ уруудав
Манай Ерөнхийлөгч малийв
Малийндуулсан Ерөнхий сайд марсайв
Хурлын дарга хуурай лоозогнов
Худлаа Засаг нь хумсаа харуулав
Хонгилоо түрээслээд ховоор жолоодов
Хорстол алга ташаад хожоо хайв
Холгодог гуталтай холдоо гарав
Хоноцын авир өдөртөө хувирав
Нямка сайд дагаж далдаганав
Намбатай Лүндээ дасаж намирав
Даварсан Оюук дарвайтал попров
Дагасан Зандан далчийтал топров
Хуурамч цагийн өнгөн дээр
Хуульгүй шүүгчид тушаал ахив
Гандуу цагийн нүүрэн дээр
Гаслант засаг гар дамжив
Төрөөрөө шал арчив
Түмнээрээ шавхай арчив
Үндсэн хуулиараа үүрээ зүлгэв
Үглэсэн хуульчдаараа нүүрээ зүлгэв
Бичлэгийн архивтай Баттулга
Биширмээр их хүчийг олов
Барьцааны сайдуудтай Хүрэлсүх
Барцадтай их нэрийг олов
Ажил олгодог бизнес эрхлэгчдээ
Амбаарт хорьчихоор хэн татвар төлнө?
Цалин тавьдаг үйлдвэр эрхлэгчдээ
Цаламдаж банздаад хэн хожих юм?
Гурван хааныхаа амбицаар
Гуринхалсан ходоодоо дүүргэх үү
Гудиггүй их ам хэлээр нь
Гурайтсан хоншоороо тослох уу
Хоосон попорч давхиад
Хонгилоос хөгжил дэгээдэх үү
Дэвэрсэн их хүсэл шуналаар нь
Дээврээс бороо оруулах уу
Гурав үржсэн нэр төрөөр нь
Гурилтай лавшаа хийлтэй ч биш дээ
Гурван тэрбумтныхаа эрх мэдлээр
Гунигаа угаагаад инээлтэй ч биш дээ
Үрэлгэн түшээдийн чинь хөрөнгө орлогоор
Үр хүүхдээ тэжээлтэй ч биш дээ
Өндөр сэнтийний чинь өртөг зардлаар
Өвөө эмээгээ тордох ч биш дээ
Ард түмэн чинь ядуу байна
Атга гурил үнэтэй байна
Олон түмэн чинь зутруу байна
Олгой цувдай үнэтэй байна
Ханаж цаддаг ч болоосой
Хаадын минь шуналт хүсэл
Халгиж цалгидаг ч болоосой
Харц ардын хоногийн амьдрал
Гурван сар ч бололгүй
Гурван тийшээ салахын цагт
Гутарсан улс минь гурав хуваагдах уу
Гундсан Монгол хоёр талцах уу
Хаврын өдрийн аашийг яана
Ханат улсын минь гундууг яана
Халх Монголын заяаг яана
Хамаг ардын итгэлийг яана?
Хан Хэнтийн залуус
Хайран улсыг минь юу болгоно вэ
Хонгор нутгийн холбоотнууд
Хотол түмнийг минь хэн болгоно вэ
Арван түмэн адуу нь
Араараа бэлчлээ ч эзэн үгүй
Арван үедээ жижиг ноёд нь
Ардаараа тогловч хөгжих нь үгүй
Ай хө гэж... 

Р.ЭМҮЖИН.2019.04.18
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
123 өдрийн өмнө / 202.179.25.199

үнэхээр ухаалаг бүсгүй, найрагч хүн л ингэж хэлнэ дээ, сүүлийн үед хөгширч байгаан байлгүй дээ, энэ засгийн өнгө, дарга нарын гаргаж буй ааш аягийг харахаар маш их гуниг төрөх боллоо. Үр хүүхдүүд минь ямар улс оронд, ямар нийгэмд амьдрах бол, энэ Монгол орон минь ирээдүйдээ байх байхгүйдээ тулах вий, их гүрний нөлөө харьяанд орчих вий гээд л ёстой л саваагүй нохойны бодол орж ирэх юм даа. Тэгээд л өөрийгөө тайвшруулаад Монголын минь заяа их дээ гэж өөрийгөө тайвшруулж сууна.

zoshin
124 өдрийн өмнө / 103.26.193.25

emujin chi tun chig zuv handlagtai hun bnda tur gej bnuu mongold turiin 3 undurlug maani tumen olnooro togloj bnda halhiin zaya ihl gedegsen haana bna ter eruul

Хуцаа
124 өдрийн өмнө / 202.21.108.97

Солиаатооо тэнэг эмгтэй

Tarav
125 өдрийн өмнө / 107.77.68.79

Setgeld buutal heljee.

Зочин
125 өдрийн өмнө / 122.201.31.10

mash saihkan helsen bna unen ug heleh hun hovordson tsag shuudee

Unen
125 өдрийн өмнө / 66.249.82.84

Ok