4 сарын 18: Өнөөдөр болох үйл явдал

: 93 өдрийн өмнө / 2019-04-18 09:27:23

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Газрын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй хашаа, хайс, сурталчилгааны самбар зэргийг буулгах талаар мэдээлнэ.

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд шаардлага хүргүүлнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол цэргийн нэгдсэн холбооноос "Эх оронч Монгол" нийгмийг соён гэгээрүүлэх тоглолтын талаар мэдээлнэ.

14.00 цагт МУБИС-ийн “В” байранд ерөнхий боловсролын 40 сургуульд физик сургалтын лаборатори, туршилтын багц багаж хүлээлгэн өгнө. Утас: 89010199, 95118099

14.30 цагт Нийслэлийн иргэний танхимд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулна. Утас: 89021096, 99260627
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих