Х. Болорчулуун: Оюутолгой жилд 300 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөгч түүнээс илүү өрийг Монголд үлдээж байна

: 157 өдрийн өмнө / 2019-04-18 17:18:29

УИХ- ын даргын захирамжаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн оны гурав дугаар сард байгуулсан. Жил дамнасан ажлын хэсгээс дүгнэлт гарсан хэдий ч зарим байнгын хорооноос эхлээд  ирц хүрээгүй гэдгээр УИХ өнөөдрийг  хүртэл хэлэлцээгүй байна. Ажлын хэсгийн гишүүд Дубайн гэрээг монгол улсад бодитоор хор хохирол учруулж байгаа тул зогсоох шаардлагатай гэж үзсэнээ дүгнэлтдээ дурджээ. Харин энэ нь эрх баригчдын дунд маргаан дагуулж эхэлсэн. Учир нь салбар хариуцсан сайд нь гаднын хөрөнгө оруулагчдыг үргээх эрс дэлтэйгээс гадна Монгол улсад төлж байгаа татвараас гадна олон хүний аж амьдралыг залгуулж яваа тул зогсоох шаардлагагүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл ажлын хэсгийн зарим гишүүд арга хэмжээ авах хэрэгтэйг хэлж байна

Ажлын хэсгийн шалгалтаар Оюутолгой компанитай холбоотой  асуудал дагуулах олон зүйлийг илрүүлжээ. Тухайлбал Оюутолгой компани далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн  төлөвлөгөө буюу Дубайн гэрээндээ олон улсын МЕГА даатгалыг маш өндөр үнээр хийлгэсэн байна.

Тус мега даатгалын компани нь олон улсын санхүүгийн корпорацуудтай холбоотой зэргээс эхлээд яривал олон асуудал байгааг гишүүд хэлж байна. Мөн анх гэрээнд заасан дүнгээс хэд дахин зардлаа өсгөж байгаа нь монгол улсын өрийг графикаар нэмэгдүүлж байгааг хэллээ

Монгол улсад хамгийн ашиггүй гэрээгээр нэрлэгдээд байгаа Оюутолгойн гэрээг шалгах УИХ- аас томилогдсон ажлын хэсэг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан. Монголчуудын хүртэх ашиг 30 жилээр хойшлохоос эхлээд, монгол улсаар хөрөнгөө дамжуулдаггүй, ундны усыг олборлолтод хэрэглэдэг гээд  зайлшгүй анхаарах шаардлагатай олон зүйл байгаа тул Оюутолгойн гэрээ болон дубайн гэрээг шинэчлэх, засаж сайжруулах, эсвэл зогсоогоод ч хамаагүй арга хэмжээ авах хэрэгтэйг санууллаа.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зев
156 өдрийн өмнө / 64.119.19.93

Зев ард тумэнтэйгээ нийлж энэ ашиггуй гэрээнуудээ цэгцлэх хэрэгтэй Дубайн гэрээ 2021 онд ашиг егех байсныг 17 жилээр хойшлуулсан тэр уед монгол юу улдэх вэ усгуй баялаггуй ухсан нух хэдэн тур баригдсан темер карказ л улдэнэ ядаж Эрдэнэт шиг хот улдээх бол яахав тийм зуйл юу ч угуй

ямар тэнэг мал нь эн
156 өдрийн өмнө / 66.181.179.93

усан тэнэг дандаа ашиггүй наймаа хийх юмаа

Тер
157 өдрийн өмнө / 64.119.19.93

Терийн тушээд тооцоогоо хийж ашиггуй хийгдэж байгаа гэрээнуудээ харилцан ашигтай болгох хэрэгтэй угуй бол хойч ирээдуйгээ бодоод зогсоох хэрэгтэй

Зочин
157 өдрийн өмнө / 180.150.80.211

YDAHNAA N USAA OGOH OO BOLII...