Өнөөдөр болох үйл явдлууд

: 92 өдрийн өмнө / 2019-04-19 09:19:10

Дөрөвдүгээр сарын 19-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт СЭЗИС-д “Глобалчлал 4.0 ба Монгол Улсын хөгжлийн шинэ парадигм” эрдэм шинжилгээний хурал болно.
09.30 цагт “Новотел” зочид буудалд “Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалуудын эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь” сургалт болно. Утас: 99815918
09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.
10.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд БСШУСЯ, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв, Монголын хүүхдийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэлийн “Хүүхдийн зохиолын үндэсний төв”, “Номын соёлт ертөнц” ТББ-аас “Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчид, ном бүтээгчдийн өдөрлөг”-ийн талаар мэдээлнэ.
10.00 цагт “Туушин” зочид буудалд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлсэн “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн хаалтын ёслол болно.
10.00 цагт Баянзүрх дүүрэгт үүссэн улс төрийн асуудлыг шийдвэрлэх ажлын баг тус дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч болон иргэдтэй уулзана.
10.30 цагт ШУТИС-ийн Төв байрны 314 тоотод тус сургуулийн Геологи, уул уурхайн сургууль, "Оюутолгой" компани Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Утас:86664646
11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хятад хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан зохион байгуулсан “Монгол, Хятадын найрамдал миний нүдээр” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол болно.
11.00 цагт Сангийн яаманд Беларусь Улсын Засгийн газраас олгох 50 сая еврогийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна.
11.00 цагт Баянгол зочиуд буудалд Монголын аялал жуулчлалын компаниуд, Казахстан улсын агаарын тээврийн “Скат” компанийн удирдлагуудын уулзалт болно.
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Мөнхтуяа цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
14.00 цагт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн "ОРД" галерейд хувцас загварын  "ГОО ИВЭЭЛ" үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99779770
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ИЗНН-аас мэдээлнэ.
11.30 цагт НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих