Реппер Кодак Блек хар тамхины хэргээр баривчлагджээ

: 37 өдрийн өмнө / 2019-04-19 09:42:17


''Би бол гудамжны яруу найрагч, суут ухаантан. Бурхан намайг бүтээсэн, надад итгэ'' хэмээн дуулдаг Кодак Блек нэрээр алдаршсан реппер Билл К.Капри өнгөрсөн Лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хар тамхи, зэвсэг биедээ авч явсан хэргээр баривчлагджээ. 21 настай Кодак Блек АНУ Канадын хилээр нэвтрэхээр завдаж байхдаа ийнхүү баривчлагдаж, өчигдөр буюу пүрэв гарагт 40,000 долларын торгууль төлж батлан даалтаар гарсан байна. 2016 онд садар самууны хэргээр тэнсэн харгалзах ял авч байсан тэрбээр ирэх сард давж заалдах шатны шүүх хуралд оролцох гэнэ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих