''Дэлхийд буусан эр'' кино бүтсэн түүх: Девид Бовигийн өвөрмөц амьдралын тусгал

: 37 өдрийн өмнө / 2019-04-19 10:59:49

1947 онд сансраас харийн биет дэлхий дээр ''бууж'' 20 дугаар зууны хамгийн цуутай дуучин Девид Бови дэлхий дээр мэндэлсэн билээ. Өвөрмөц төрх, онцгой авьяас, сайн жүжиглэх чадвартай бисексуал од Девид Бовиг дэлхий нийт мэднэ. Бовигийн амьдралын өвөрмөц амьдралын тусгал мэт The man who fell to Earth кино хэрхэн бүтсэн талаар сонирхоцгооё.

Image result for david bowie the man who fell to earth

Найруулагч Николас Рож дэлхийд ус хайж ирсэн Томас Жером Ньютон нэрт харь гарагийн хүний адал явдлын тухай өгүүлдэг Дэлхийд буусан эр киноныхоо гол дүрд Девид Бовиг тоглуулах хүсэл өвөрлөж кино зохиолоо дуучинд илгээжээ. Девид уулзахыг зөвшөөрч, товлогдсон өдөр ирэхэд найруулагч Девидийн дуу бичлэгийн студи дээр цагтаа ирэв. ''Девид 10 цаг гээд завтай болно, та хүлээж байгаарай'', ''Девид 11 цагт завтай болно, хүлээж байгаарай'', ''Девид 2 цагт ирнэ''. Шөнийн 2 цаг, 3 цаг, 4 цаг боллоо, Девид байдаггүй. Үүрийн 5 цагт Девид Бови ирлээ.

Image result for david bowie the man who fell to earth

Бовигийн бусадтай харьцах харьцаа нэг л өөр, яг л харь гарагийн хүн мэт. Хэнтэй ч тохирч, хаана багтаж шингэхгүй мэт зан авиртай нэгэн байлаа. Ганцаардмал харагддаг, тиймдээ ч киноны Ньютоны дүрд төгс тохирсон нэгэн байв. Өндөр, цагаан цонхигор царайтай, хар нүдтэй энэ хүн дүрст харь гарагийн зочин бол яалт ч үгүй хүн биш гэж харагдахаар байв.

Related image

Бови киноны зохиолыг уншиж, түүнд таалагдсан учраас зөвшөөрөв. 1975 оны долдугаар сард киноны зураг авалт эхэлж 11 долоо хоногийн туршид үргэлжлэв. Бови кино авалтын турш өдөр бүр 10гр кокайн хэрэглэж байсан нь дүрдээ ороход тусалжээ. Дүр нь ганцаардмал нэгэн учир бусдаас алслагдсан мэт мэдрэмж авахын тулд хар тамхи хэрэглэж байсан байна. Найруулагч Рок түүнийг хар тамхи хэрэглэхийг хориглосон ч Девидийн жүжиглэлт маш сайн байсан тул удалгүй хориглохоо болив. 

Image result for david bowie the man who fell to earth

Рожийн бүтээсэн киног Парамоунт студи үгүйсгэв. Бидний зөвшөөрсөн кино биш учир мөнгө төлөхгүй гэж татгалзжээ. 1976 оны хоёрдугаар сард Films and Filming сэтгүүлд Рожийн киноны тухай шүүмж хэвлэгдэж үүнээс хойш кино амжилт олсон гэдэг. 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих