С.Зоригийг хөнөөсөн хэргийн нотлох баримтуудыг ил болгохыг шаардлаа

: 37 өдрийн өмнө / 2019-04-19 13:30:29

С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга  Б.Батбаатар,  Болдбаатар нар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

С.Зоригийн амь насанд халдсан хэргийг шүүн тасалсан шүүх хурлын тэмдэглэл, нотлох баримтуудыг олон нийтэд ил болгохыг шаардан С.Зоригийн амь насанд халдсан асуудлаар байгуулагдсан УИХ-ын түр хороо,  Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ.

Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг  “С.Зоригийн амь насыг  хэрцгийгээр хөнөөсөн харамсалтай хэрэг гараад 21 жил болж байна. Энэ хэрэг аливаа сонгуулийн өмнөх жил МАНАН  бүлэглэлийн хооронд ашиг хонжоо харах хэрэгсэл болж байгаад харамсаж байна. Энэ хэрэг шийдэгдсэн гэж ойлгож байсан. Энэ хэрэг илрэхгүй ч байж болзошгүй бөгөөд нотлох баримтуудыг устгаж байна.  Хилсээр ял үүрүүлэн, үндсэн хуулийг уландаа гишгэж, хоморголон хилмэгдүүлэх аюул нүүрлээд байна. Иймээс энэ хэргийг шүүн тасалсан  шүүх хурлын бүх шатны хуралдааны тэмдэглэл, нотлох баримтуудыг  олон нийтэд  ил болгохыг шаардаж улс төрийн тэмцэл өрнүүлэх болно” гэдгээ хэллээ.
Эх сурвалж:www.polit.mn
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
я
37 өдрийн өмнө / 66.181.176.160

одоо л мэджаагаамуу