Алийг нь хэрэглэх вэ? Бидний биед хэрэгтэй болон хортой витаминууд

: 92 өдрийн өмнө / 2019-04-19 16:28:16

Ногоо сайн идэж, дасгал хөдөлгөөн хий. Витамин ч уу. Эсвэл битгий уу.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд, витаминууд ихэнх нь хэрэгцээгүй, зарим нь бүр хүний биед сөрөг нөлөө учруулж болдог гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Зарим витаминууд хорт хавдар, бөөрний чулуу үүсгэдэг байж болзошгүй гэнэ. Гэсэн ч эмэнд дуртай Монголчууд янз бүрийн витамин уухаа зогсоохгүй л байна.Тиймээс Зөв.мн энэ удаа таны уух хэрэгтэй болон хэрэггүй витаминуудын жагсаалтыг орууллаа.



Мультивитамин: Дархлаа дэмжих, хараа сайжруулах, эрч хүчтэй байлгах үйлчилгээтэй гэгдэх Мультивитаминуудыг уусны оронд зүгээр л тэнцвэртэй хоолны дэглэм барьсан нь илүү үр дүнтэй.Мультивитаминд агуулагдах эрдэс бодисыг бид хоол хүнснээсээ хангалттай авах боломжтой байдаг.



Витамин Д: Бидний идэж хэрэглэдэг ихэнх хүнсэнд витамин Д агуулагддаггүй учир уух хэрэгтэй. Яс бэхжүүлж, нас уртасгах увдистай. Нарнаас төдийлөн хангалттай витамин Д авч чаддаггүй Монголчуудын хувьд витамин Д-г зайлшгүй уух шаардлагатай.



Антиоксидантууд: Битгий уу. Зүгээр л оронд нь нэрс, жимсгэнэ идчих. Уушгины хавдар үүсгэх магадлалтай.

Related image

Витамин С: Битгий уу. Оронд нь зүгээр л цитрусын төрлийн жимс эсвэл гүзээлзгэнэ идчих. Ханиаднаас ч сэргийлэх чадалгүй Витамин С бөөрний чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Image result for vitamin b3

Витамин В3: битгий уу. Яргай загас, хүрэн манжин, туна загас идэхэд болно. Удаан хугацааны турш хэрэглэсэн тохиолдолд дотоод цус алдалт, элэгний өвчлөлүүд үүсэх магадлалтай.

Related image

Пробиотикууд: Уух хэрэггүй. Оронд нь тараг уу. Маш үнэтэй пробиотикуудын ач тусыг одоог хүртэл шинжлэх ухаан баталж чадаагүй л байгаа. Энгийн тараг йогуртнаас авах боломжтой витаминуудыг үнэтэй пробиотикоос авах гэсний хэрэггүй.

Image result for zinc

Цайр: Ханиаднаас сэргийлж ч чаддаггүй Витамин С-ээс хавь илүү цайрыг уух хэрэгтэй. Мөн арьсны өвчлөлүүдэд ч тустай.

Image result for spinach salad

Е Витамин: Витамин Е-ийн оронд жууцай идэхэд болно. 

Image result for folic acid

Фолийн хүчил: Жирэмсэн, жирэмсэн болох гэж төлөвлөж байгаа бол заавал уу. Шинэ эс үүсгэхэд шаардагддаг В витамин бол Фолийн хүчил юм. Ургийн тархи, сээр нурууны хөгжилд сайнаар нөлөөлнө.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих