С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчаар дөрвөн хүнийг шалгаж байна

: 29 өдрийн өмнө / 2019-04-22 09:29:53

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг улстөрчдийн хожооны хөзөр, сонгуулийн амлалт болоод хэдэн ч  оныг  үдэв дээ. Ихэнхдээ үнэн мөнийг олох биш өнгөц төдийхөн дуулиан дэгдээгээд орхидог жишиг бараг л тогтчихлоо. Харин энэ удаагийн ээлжит дуулиан эрүүдэн шүүсэн бичлэгээр үргэлжилж, одоо бараг л замхрах шатандаа орж байх шиг.

Тэгвэл ардчиллын анхдагчдын нэг С.Зориг агсны мэндэлсэн өдөр энэ амралтын өдөр тохиолоо. Уламжлал ёсоор түүний хөшөөнд цэцэг өргөж, нам болоод журмын нөхөд нь гашуудаж өнгөрөөлөө. Үүнтэй зэрэгцэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял аваад байгаа хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэнд хэн хариуцлага хүлээх, хууль хяналтынхан өнөөг хүртэл илрүүлж чадахгүй байгаа захиалагч замхрах уу. Цорын ганц амьд гэрч гэгддэг сүүлдээ хамжигч, бүр яллагдагчаар татагдсан эхнэр Б.Булган гэж хэн бэ зэрэг асуултууд 21 жилийн дараа ч хариулт нэхсээр байна.

Хорих ангийн зоорийг тусгайлан засч, камер суурилуулжээ

С.Зоригийг хөнөөсөн хэргийг  Тагнуулын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагаас хамтарсан Ажлын хэсэг шалгаж байсан бол сүүлийн үед илэрсэн шинэ нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аас Түр хороо байгуулахаар болсон. Мөн өнгөрсөн баасан гаригт холбогдох албаныхан хуралдаж АТГ-ын саналаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Түүнчлэн УИХ-аас байгуулагдсан Түр хороо ирэх долоо хоногт албан ёсоор ажилдаа орчихвол эрүүдэн шүүсэн бичлэгтэй холбоотойгоор илэрсэн шинэ нөхцөл байдалд дүгнэлт хийж Улсын ерөнхий прокуророос Дээд шүүхэд эсэргүүцэл бичиж магадгүй гэдгийг эх сурвалж хэллээ. Мөн хэрэгтнүүдтэй холбоотойгоор дэлгэгдээд байгаа эрүүдэн шүүсэн бичлэгийг тухайн үед Ц.Амгаланбаатар, Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг тусгаарлахын тулд Төв аймаг дахь хорих ангийн зоорийн давхрыг тусгайлан бэлтгэж,камер суурилуулсан. Үүнийг сүүлд тагнуулын байгууллага дотоод хяналт шалгалтын хүрээнд илрүүлсэн байна.  УИХ-ын гишүүд болоод сэтгүүлчдэд үзүүлсэн зургаа хоногийн эрүүдэн шүүсэн бичлэг бол ерөнхий ойлголт өгөх эмзэг  хэсгийг хассан “хөнгөн” бичлэг гэдгийг тагнуулын байгууллагын эх сурвалж хэлсэн. Өөрөөр хэлбэл, үлдсэн 400 хоногийн бичлэгт илүү хүнд хэлбэрийн эрүүдэн шүүлт байхыг ч үгүйсгэхгүй аж.  Хүний эрх зөрчсөн зүй бус бичлэгтэй холбогдуулан тагнуулын байгууллагын хоёр гүйцэтгэх ажилтан, гурван мөрдөн байцаагчийг шалгаж байгаа юм.

Б.Булганы хэрэг хаагдаж, захиалагчаар нэг хүнийг хорьж шалгаж байжээ

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн цорын ганц амьд гэрч, үнэнийг хэлэх хүн нь түүний эхнэр Б.Булган гэгдэж байсан. Тэгвэл хэргийг шалгах явцад Б.Булганыг хэргийн хамжигч хэмээн үзэж яллагдагчаар татаж хорьсон байдаг. Мөн шүүх хуралд ч түүнийг оролцуулаагүй. Тэгвэл одоо Б.Булган С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагч, сэжигтэн, гэрч гэх ямар ч статусгүй болжээ. Түүнтэй холбогдох хэргийг Ажлын хэсгээс санал гаргаж хэрэгсэхгүй болгосон байна.

Харин өнөөг хүртэл олон нийтийн анхаарлыг татаж,  горьдлого тээж буй зүйл бол С.Зоригийг хөнөөсөн жинхэнэ хэрэгтэн, захиалагчийг олох юм. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнээр маш олон хүнийг байцаасан бол захиалсан, зуучилсан, хамжсан хэргээр 3-4 хүнийг шалгаж байгаа гэнэ. Тэдэн дунд улс төрчид бий. Улс төрийн хүрээний нэг хүнийг захиалагч гэж үзэж хорьж шалгасан зүйл ч байгаа юм байна.

 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.22 № 82, 83 (6049, 6050)

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
24 өдрийн өмнө / 103.212.116.60

Тэгээд Баяр,Багабандь нарыг орхих юмуу. Ямартай ч нам дамжсан хуйвалдаан байж таарах байх.Тэгж байж л ингэж удаан илрэхгүй яваа. Тэгвэл захиалагч гарт Ээбий,Багаа,С.Баяр,Шо 4 орж таараа. мэдсээр байгаад нуусан хэргээр Үүл,мэдээлэл дамжуулсан С.Баяр,мөнгө төлсөн Шо,цаагуур зоригжуулсан Багаа,Ээбий нар холбогдох магадлалтай. Бат-Үүлийн нуа Булган мэдсэн,хамсагч байх өндөр магадлалтай. За тэгээд төөрөгдүүлэх гэж оролдсон сахал Билэгт,Мөрөн нар ял авах үндэстэй.Томоохон хам хэрэг байж магад...

Зочин
28 өдрийн өмнө / 66.181.161.64

Хүмүүс бүр хэлж өгөөд байна шүү дээ. Хэнийгээ бас дахиад барьчихав даа

Зочин
29 өдрийн өмнө / 103.26.195.233

Ил тод болсон гэмт хэрэг ! элбэгдорж Батүүл хурц шоронд хий шоронд хийхээр хэлэхгүй гээд яаах юм ноцтой алуурчид энхбат с зоригийг алсан алуурчид мөн

Иргэн
29 өдрийн өмнө / 103.26.195.233

ХУРДАН ШУУРХАЙ ЭЛБЭГЭЭ ХУРЦЫГ ШОРОНД ХИЙ АЛСАН ЭРҮҮДЭН ШҮҮЛГЭХ ЗАХИАЛГА ӨГСӨН ГЭЭД НОТОЙ ШҮҮ

Зочин
29 өдрийн өмнө / 103.26.195.233

Элбэгээгээс гарцаагүй маш аймшигтай алуурчин хүнийг цустай ЦУСГҮЙ Алж сурсан Алуурчин

Зочин
29 өдрийн өмнө / 103.26.195.233

ШАЛГААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ БҮХ НО НЬ ТОДОРХОЙ БОЛСОН ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ АЛСАН ХУРЦ ХАМГААЛСАН ТОДОРХОЙ ЮМЫГ ШАЛГАХ ГЭЖ ХУДЛАА ХУЦАХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН Ч НОТОЙ ИЛ ТОД БОЛСОН УЛС ТӨРИЙН ГЭМТ ХЭРЭГ !!! АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ БҮХНИЙГ ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГААН ҮНЭН