Найлахын уурхайд осол гарч, гурван хүн амиа алдлаа

: 88 өдрийн өмнө / 2019-04-22 09:52:21

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд өчигдөр осол гарчээ. Энэ тухай дуудлага тус дүүргийн онцгой байдлын хэлтэст дөрөвдүгээр сарын 20-ны 20:40 цагт ирсэн байна.

Энэ талаар Налайн дүүргийн онцгой байдлын хэлтсээс тодруулахад "Дуудлагын дагуу очиход уурхайд нурал үүсэж, дөрвөн иргэн 377 метрийн гүнд дарагдсан байв. Эдгээр иргэнийг авран хамгаалахаар онцгой байдлын 44 алба хаагч түүнчлэн эмч, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилтнууд нийт 76 хүн долоо цаг гаруйн хугацаанд ажиллалаа. Ослын улмаас гурван хүн амиа алдсан бөгөөд нэг иргэнийг эсэн мэнд гарган эмнэлэгт хүргэсэн" хэмээлээ. Осол болсон орчинд хүчилтөрөгчийн хэмжээг шалгахад 20 хувьтай байжээ.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих