Цагдаагийн алба хаагчийн үнэмлэх, тэмдгийг хуурамчаар үйлдэн ашигладаг бүлэг этгээдийг илрүүлжээ

: 29 өдрийн өмнө / 2019-04-22 10:31:48

Цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэх болон энгэрийн тэмдгийг хуурамчаар үйлдэн ашиглаж байсан  этгээдүүдийг саатуулан шалгаж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 2005 оноос эхлэн цагдаагийн  хуурамч бичиг баримт ашиглан иргэдийг хууран мэхэлж байсан А нарын этгээдийг саатуулан шалгаж байна. Иргэн А-г хэрэгт холбогдуулан шалгахад тэрээр 3 найзын хамт уг хэргийг хийсэн бөгөөд эдгээр этгээдүүд нь гадуур явахдаа байнга цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай, үнэмлэхтэй, энгэрийн тэмдэгтэй явж, өдрийн цагаар бус ихэвчлэн шөнийн цагаар үйлддэг байна.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд сэжигтэн А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сэрэмжлүүлэг: Иргэн танд цагдаагийн алба хаагч цол, нэр албан тушаалаа хэлэхгүйгээр нэгжлэг хийх, торгуулийн тасалбаргүйгээр торгох, шан харамж нэхсэн, хууль бус шаардлага тавибал цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утас, цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах 126 дугаарын утас болон 94945490 дугаарын утсанд хандахыг зөвлөж байна. 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих