С.Амарсайхан: НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун хятадуудад 50 га газар олгосон гэж гүтгэсэн

: 29 өдрийн өмнө / 2019-04-22 11:33:12

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр,  “Миний бие Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын даргаар 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр албан ёсоор хүлээж авсанаас хойш хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгөх албан ёсны уулзалтаа өнөөдрөөс эхлүүлж байна. 

Цаашид хотын захирагчийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар миний бие өөрөө болон бусад албаны хүмүүс долоо хоног бүр танилцуулж байх болсон.  Би өмнө нь НИТХ-ын даргаар ажилалж байсан. НИТХ бол бодлогын шийдвэр гаргаж, хяналт тавьж ажилладаг. Цаашид аль болох цаг алдалгүйгээр иргэд, төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллана. 

Өнөөдөр нийслэл замбараагүй, зах хязгааргүй байгаа нь үнэн. Тиймээс дотоод зохион байгуулалтдаа анхаарч ажиллахаар болсон. Маш олон ажил хийх шаардлага байдаг боловч зохион байгуулалт байхгүйгээс ажил эзэнгүйддэг. Хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд нь ямар ч үр дүнгүй болж байна. Дээр нь ёс зүй гэдэг зүйл байхгүй болсон. Энэ асуудлыг цэгцэнд нь оруулж эхэлсэн. 

Дотоод зохион байгуулалттаар дамжуулан мэдээлэл түгээхэд буруу талаас нь харагдуулах, буруу мэдээлэл өгөх явдал их гарах боллоо.  Жишээ нь, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж байгаа мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэх шаардлагатай байна. Сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаж байгаа асуудал бол хятадын компанид С.Амарсайхан 50 га газар олгосон гэсэн гүтгэлэг. Засгийн газрын тэргүүний захирамж гарч судалгаа тооцоо 2012 онд гарсан. Дараа нь Тяньжин хотын захиргаатай хүнсний ногоо тарих, хүлэмж барих ажлыг судлах шаардлагатай байна гэсэн бичиг ирүүлсэн.  Дараа нь миний зүгээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэр дээр хамтын ажиллагааг судлах Нийслэлийн өмчит менежмент компанийн нэрийг явуулсан. Үүнийг НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун хятадуудад 50 га газар олгосон гэж гүтгэсэн. Өөрийнхөө хадам эхийн нэр дээрх ААН-д нийслэлийн өмчит байрыг хувьчилж өгөхөөр оруулж ирсэн. Миний бие НИТХ-ын даргаар ажиллаж байх даа энэ асуудлыг 2-3 удаа буцаасан. Цаана нь өөрийнх нь ажил амьдралтай олон асуудал байгаа юм билээ. 

Хоёрдугаарт, төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол болж дөрвөн хүний амь эрсдсэн. Цаана нь нялх биетэй, жирэмсэн, өвчтэй хүмүүс үлдэж байгаа. Яг тэр осол болсон газар өмнө нь найман тэрбум төгрөгөөр засвар хийсэн. Засвар чанаргүй хийснээ нуухын тулд дээрх гүтгэлэгийг тарааж байна. 

Шүд, эрүү нүүрний төв гэж бий. Тэр төвд 1,000 м2 байрыг 4.8 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Би энэ ажлыг өмнө нь буцааж байсан ч сая нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж худалдаж авсан юм билээ. Төлбөрийнх нь 70 хувь орсон байгаа. Үлдсэн төлбөрийг би өгөхгүй гэж байгаа. Яагаад гэвэл тэр барилга нь гаднаа зогсоолгүй, шаардлага хангахгүй байгаа. Энэ мэт ажил хийж байгаа хүмүүс үүнийгээ хамгаалж элдэв гүтгэлэг тарааж байна" гэлээ. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Иргэн
28 өдрийн өмнө / 66.181.191.119

Жаран тэрбумын шахааны хулгайч МӨНХЧУЛУУНАА чи муу болиорой .Гэр бүлээрээ дампуу аймшгийн хүмүүс шүү дээ та нар.Чиний дүү хар тамхичин хар тамхи хэрэглэсэн үедээ сэлэмт бүжиг хийж монголчуудыг нэг цочроосон.Гэнэт заалнаас цойлж хотын даргад санаархсан. Хадам ээжтэйгээ ямар бузар булайг хийдгийг чинь сөхөх үү? Чамайг хотын дарга болгочихсон бол энэ хот сөнөх байж. Бурхандаа талархая чи одоо гудамжны шахуу улсуудтай хамт хэвлэлийн хурал хийж тэнэгтэхээ болиод наад ажлаа өгөөд хар тамхичин дүүгээ хүмүүжүүл зайл тонил яасан их мөнгөтэй хулгайч вэ? чи улаан авилгаар энэ мөнгийг шаажээ чи гөлөгөө

Иргэн
28 өдрийн өмнө / 202.9.43.171

Мөнхчулуун. 60. тэрбумтан. бус. наад. нөхөр. Чинь. биш. гэж. үү. нам. намд. шургалан. ах. дүүсээрээ. ард. Олноо. Сорогчид

Иргэн
28 өдрийн өмнө / 202.9.43.171

Албан. Тушаалыг. луйвардаж. Авсан. Зайсан. толгойг. залигагч. өөдгүй. Новш. бүү. гоншгоно. үнэнээс. хаа. Ч. зайлдаггүй. Таны. хөрөнгө. ард. түмнээ. залилж. олсон.

sh.gansukh
28 өдрийн өмнө / 66.181.161.79

xuuxed yaasan ix sandrana ve..?

харх
29 өдрийн өмнө / 202.9.42.14

Мөнхчулуун гэх дүнкүү нөхөр эздийнхээ зараалаар тэнэгтээд л явах юм. Энэ нөхрийг М.Энхболд , Сундуй нарын үнэнч пялдага гэдгийг хүн бүр мэдэнэ . Чи одоо болио далжиганаж байж өмнөх олон хэрэгүүдээрээ шоронд шомбойчивоо.

irgen
29 өдрийн өмнө / 202.21.118.174

ene munhchuluun gedeg nuhriig hurdan zailuulj shudarga shyyhed ugch hurungiig ne shalguulah heregtei!!!sunduigiin gar hul shyydfeee!!!odoo sunduitanguudiig shiidvertei shuurhai zailuulahgyi bol olon caad uchruulna shyy!!

bb
29 өдрийн өмнө / 66.181.178.67

Одоо наад Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөхгүй бол өгөр толгой Бат-Үүлтэй бүлэглэн ар нуруу руу чинь жад зооно шүү.

иргэн
29 өдрийн өмнө / 202.9.42.101

За яамайдаа.Амарсайхан даргын өөриынх нь амнаас сонслоо.Хятадуудад УБ хотын 50 м кв газрыг олгочихлоо гэж хэвлэл мэдээллээр иарсан бсан.Олон түмэн бүгд эсэргүүцэж харааж зүхэж бсан.Одоо бүгд сэтгэл нь амарч баярлаж бгаа гэдэгт итгэж бна.Миний нутгийн газар шорооноос Бурхан гуйсан ч бүү өг гэдгийг Амарсайхан дарга мэддэг бизээ.Танд баярлалаат