Бразилын ерөнхийлөгч Амазоны ширэнгэн ойг ашиглуулах сонирхолтой байна

: 87 өдрийн өмнө / 2019-04-23 09:16:29

Амазоны ширэнгэн ойг ашиглуулж, олборлуулахыг хүсч байна гэж Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. “Бразилын өргөн уудан Амазоны ширэнгэн ойг зөв аргаар ашиглуулж, олборлохыг хүсч байна” хэмээн тэрээр хэлжээ. Мөн өмнөх засгийн газруудын үед нутгийн эрх мэдлийг уугуул иргэдэд нь олгосныг шүүмжлэн буруутгасан байна.

Хэт барууны баримжаатай энэ улс төрч Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөө  Амазоны ширэнгэн ойн хамгаалалт болох нутгийн иргэдийн эрх мэдлийг эсэргүүцэж, Хөдөө аж ахуйн яамандаа хаиуцуулах тогтоол гаргаж байсан. Бразилын Хөдөө аж ахуйн яаманд хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн төлөөлөл байдгийг хэвлэлүүд мэдээлж байжээ. Үүний улмаас “Бразилын газар нутгийн 13н хувийг бүрдүүлдэг Амазоны нөөц газарт заналхийлж байна” хэмээн нутгийн удирдлагууд шүүмжилсэн юм.

Жайр Болсонару фэйсбүүкээр хийсэн шууд мэдэгдлээрээ мөн, энэ оны 2 дугаар хагаст Унгар, Польш улсуудад айлчилахаар төлөвлөж байна гэжээ.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ах
86 өдрийн өмнө / 64.119.24.119

ОРОСООС АСУУХ ХЭРЭГТЭЙ. ДЭЛХИЙГ ХҮЧИЛТӨРӨГЧӨӨР ХАНГАЖ БАЙГАА УЧИР ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙХ. МАНАЙ ЭГИЙН ГОЛ ДЭЭР УЦС БАРИХЫГ ХОРИОД БАЙГАА. БАЙГАЛ НУУРТ НӨЛӨӨЛНӨ ГЭЭД...