Яргуй цэцгийн ач тус

: 28 өдрийн өмнө / 2019-04-23 09:21:08

Энэ дэлхий дээр хавар цагтай уралдан ургадаг цэцэг болох яргуй маань 35 төрөл байдаг бөгөөд үүнээс манай оронд зургаан зүйл нь ургадаг билээ. Дээр дурд­сан зургаан зүйлийн тав нь хөх, нэг нь шар цэ­цэгтэй байдаг . Жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгал, нүүд­лийн мал аж ахуйтай манайх шиг орны нөхцөлд яргуй бу­сад цэцэгнээс түрүүлж ур­гадаг нь малд ашиг шимээ өгдөг тустай. Учир нь хаврын сульдсан малыг тэнх­рүүлэх увидас яргуйд бий. Тиймээс ч малчид хавар яргуйтай газар нутагладаг. Яргуй нь хүн мал аль алинд нь хүч тэнхээ өгөх ач холбогдолтой ургамал юм. Уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр ирсэн түүхтэй.

Тухайл­бал, Түвдийн анагаах ухаанд эртнээс энэ цэцгийн бүлээн чанарыг ашиглан арьс­ны янз бүрийн шарх, үрэвсэлт өвч­ний үед хэрэглэж ирсэн бай­на.Мөн аливаа хор тайлах, хавдар хариулах, хүний биеийн хэм барих, булчир­хайн сүрьеэ, шамбрам, хо­доодны галын илчийг сайж­руулж тамир тэнхээ оруулах, шар усны өвчнийг хатаах, хуучирсан хүйтэн бэтгийг дарах зэрэг идтэй. Дэлбээг нь цэцэглэж байх үед нь эмчилгээний журмаар хэрэг­лэвэл цусны даралт буул­гадаг байна. Мөн зөвхөн дэлбээнээс гадна үндсийг буцалган амьсгалын замын өвчинд уух нь нэн сайн төдийгүй халуун намдаах ач холбогдолтой аж. Энэ мэтчилэн олон төрлийн өвчнийг эмчлэхэд хэрэглэж болох юм.

Эх сурвалж: Аялагч Бек
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих