''Avengers: Endgame'' киноноос болж кино театрууд 24 цагаар ажиллахад хүржээ

: 87 өдрийн өмнө / 2019-04-23 10:24:59

Стен Лигийн төсөөллөөс урган гарч, 1963 онд хэвлэмэл хэлбэрээр комик ном болон гарч байсан супер баатруудын адал явдлын тухай өгүүлэх ''Avengers'' цуврал итгэмээргүй амжилт олж, дэлхийн ''од'' цуврал болж чадсан билээ. Хүний гараар бүтсэн зэвсэг хэрэглэлтэй агуу ухаант Төмөр хүн, Асгардийн эзэн хаан Thor, ахмад Марвел гэх мэт баатрууд энэ ангид хэрхэн хүн төрөлхтнийг аврахыг дэлхий нийт тэр аяараа амьсгаа даран хүлээж байгаа гэхэд хилсдэхгүй.  ''Avengers'' цувралын сүүлийн анги болох ''Avengers: Endgame'' дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийхтэй холбогдуулан үзэгчдийн хүлээлт нэмэгдэж, кино театруудын эрэлт огцом өссөн байна. Өргөө, Prime Cineplex, Гэгээнтэн кино театруудын дэлгэцнээ 26-ны өдрийн 00:05 цагаас эхлэн олны хүртээл болох Avengers: Endgame киногоор хэсэгтээ л ''амьсгалах нь'' ээ. Урьдчилсан захиалгууд бүгд дүүрч, үзэгчдийн хүсэлтээр АНУ-ын сүлжээ кино театр AMC 24 цагаар ажиллахад хүрсэн байна.
 
Б.Эрхбилгүүн
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих