Цэгцтэй амьдрах нь яагаад чухал гэж?

: 87 өдрийн өмнө / 2019-04-23 10:35:32

Сайн байцгаана уу? Намайг Энхтөгс гэдэг 25 настай, ганц бие залуу. Би Минималист хэмээх амьдралын хэв маягийг сонгон өөрчлөгдөөд 4 жилийг ардаа орхижээ. Тиймээс та бүхэнд Минималист байна гэж яг юу болохыг, та тийм болох шаардлагатай эсэх, сул болон давуу талуудыг нь хуваалцахаар хувийн блог нээн анхных нь болгож энэхүү нийтлэлийг бичиж байна. Минималист бол амьдралынхаа бүхий л зүйлүүдийг цэгцтэй, цомхон байлгах түүгээр дамжуулан амьдралаас бие болоод сэтгэлийн амар амгаланг мэдэрч ямар нэгэн зүйлд түүртэхгүй хөнгөхөн амьдрах тухай ойлголт юм. Бүхий л зүйл гэдэгт таны гэр орон, хувцас, тавилга эд хогшил, автомашин, зуслангийн байр, найз нөхөд, хоол хүнс, техник хэрэгсэл, сэтгэлзүй, эрүүл мэнд гээд бүхий л зүйл ордог юм шүү. Сэтгэлгээ ч мөн үүнд орно. Тиймээс цаашид Минималист хэмээн 10 үсэг бичилгүй М хэмээн товчилж нийтлэлээ үргэлжлүүлье. Миний хувьд М болоход нөлөөлсөн зүйл гэвэл Дарханд гэр маань байдгаас шалтгаалж УБ хотод байр түрээсэлж амьдарч эхэлсэнтэй маань бүх зүйл холбоотой. Байсхийгээд л айлаас айл дамжин түрээсийн байрлуу нүүдэг байсан надад их хэмжээний эд хогшил байгаа нь намайг үнэхээр галзууруулах шахдаг байлаа. Анх яах учраа олохгүй бүгдийг нь чирээд нүүдэг байсан би 2014 онд М-ийн талаар анх сонсож бүр гүн дурлаж, донтож орхисон юм. Улмаар өдөр бүр өөрийн өмсдөггүй хувцсаа дүүдээ явуулж, хэрэггүй эд хогшлоо зарж эхэлсэн юм. Энэ тийм ч амар байгаагүйээ үнэтэй авсан эсвэл дурсгалтай зүйлсээ хаях нь надад маш хэцүү байсан. Тэр дундаа амьдралынхаа туршид тоглож2 авсан бөмбөг, сагсан бөмбөгийн маш их медиалуд ч байсан юм. Азаар би медиалаа хаялгүй Дарханд байх гэртээ хадгалсан. Ганц бие залуу юм байж ус буцалгагч, будаа агшаагч, индүкцэн плитка, тогоо шанага гээд чи ийм их юмаар юугаа хийдэг хүүхэд вэ? Хэмээн түрээслэгч байрны эзэнд зэмлүүлдэг байв. Байрны эзний зөв байсан юм. Хувцас хэрэглэлээс эхэлсэн миний их цэвэрлэгээ бүх зүйлсийг минь дайрч бүгдийг нь хэрэгтэй хүнд өгөхийг нь өгч хэрэггүйг нь хаяснаар маш их стресс бухимдлаас салснаа мэдэрч аз жаргалтай болж эхэлсэн юм. Энэ бол 2016 оны 7 сард ирсэн үр дүн. Тухайн үед надад бугуйн цаг нарны шил гэх мэт жижиг зүйлсийг нэмээд ердөө 68 эд зүйлс байсан юм. Бодоод үз дээ шүдний сойз, нүүр цэвэрлэгч, оо, гутал, өмд, дотуур хувцас, подволк зэргийг бүгдийг нь нэг зүйл гэж тооцон бүх зүйлээ 68-д багтаасан нь хэдийн дэлхийн архагуудын хэмжээнд очсон байсан юм. Гэвч миний сэтгэл ингээд ханасангүй өөрийн бодол оюун, ойр тойрны хүрээллээ ч М болгон өөрчлөхийг оролдож эхэлсэн юм. Хамгийн анхны хийсэн зүйл нь Фэйсбүүкийн 5 мянган найз 2600 дагагчтай өөрийн хаяганд цэвэрлэгээ хийж найзынхаа тоог 700 дагагчийнхаа тоог 600 болтол нь бууруулсан юм. Мөн элдэв худал ташаа мэдээлэл тараадаг бүхий л хуудсуудыг дагахаа больсноор маш том өөрчлөлтийг өөртөө хийж чадав. Ингэснээр би өөрийн цахим хаягтаа зөвхөн өөрийн таних ойр дотны хүмүүсээ үлдээж чадсан бөгөөд тэдний тухай зураг мэдээллийг ч түлхүү авч эхэлсэн нь надад маш их таалагдсан юм. Чатнаасаа хар мянган хүн дундаас хэн нэгнийг хайхаа больсон байсан юм. Дараа нь гар утасны контакт, зургийн цомог, тэмдэглэлүүд гээд өөрийн утсыг ч мөн бүрэн цэвэрлэж дуусав. Ингэж гэртээ болоод өөртөө маш тухтай орон зайг бий болгосон би энэ мэдрэмжээ ажил дээрээ очоод алдаж байгаагаа анзаарсан юм. Тиймээс дахиад л сурсан зангаараа ажлынхаа бүх шүүгээ, өөрт хамааралтай хувийн хэргүүдийг эмхэлж цэгцлэн ёстой янзын гэгч нь болгов. Энэ үйл явдлын дараа ажлын байрны хөглөрсөн учир нь олдохгүй их материалуудыг дагаад асар их нерв, стресс явж байдаг гэдгийг ойлгосон юм. Энэ бүх цэвэрлэгээ өөрчлөлтийн дараа маш их тайван, амгалан байдлыг мэдэрч эхэлсэн бөгөөд хариад яаж тэр олон хувцсаа угаанаа, яаж гэрээ цэвэрлэнэ ээ, яаж баахан тогоо шанага угаанаа гэж хий стресстэхээ больсон байлаа. Одоо надад байгаа зүйл гэвэл хоолтой холбоотойгоос нэг хоолны аяга, нэг цайны аяга, нэг халбага, нэг савх, өрөөнд маань гудас давхарлаж зассан ганц ор л бий.

Өөр ямар ч эд хогшилгүй амьдарч байна. Аа тийм хувцасны тухайд тоо ширхэг нь 10 дотор багтаж байгаа ч одоогийн байдлаар хэн ч намайг нэг хувцасаа байнга өмсөх юм гэж хэлээгүй байгаа шүү
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Zochin
86 өдрийн өмнө / 66.181.184.243

Ehner huuhdin talaar bodoh ch hereggui amidarlig gantsaaraa tuulah ni tsomhon bh daa. Ehner huuhedtei bolchihood uurin uzel bodlogo chig handlagaa tulgaad bval huchirhilel boloh blgui timee

Зочин
86 өдрийн өмнө / 66.249.82.84

Залуу хүн маш зөв шийджээ.