''Хулдаасан'' гутлууд хүний эрүүл мэндэд хортой

: 28 өдрийн өмнө / 2019-04-23 15:37:37

Хуванцар материалаар хийгдсэн, Монголчуудын хэлж дадсанаар ''хулдаасан'' гутлууд хүний эрүүл мэндэд маш их хортой болохыг эрдэмтэд баталжээ. Эдгээр гутлыг Кардашианы эгч дүүсээс эхлээд Холливудын одод, жүжигчид өмсдөг. Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө гэгчээр Монголын дэлгүүрүүдэд ч зарагдаж байгаа харагдсан.

Гутал худалдаж авахаар яваа хүн хамгийн түрүүнд л чийг татдаггүй гутал сонгохыг эрмэлздэг байтал энэ нэвт харагддаг өнгөгүй гутлууд эсрэгээрээ харин ч чийг татуулах зорилготой мэт. Мэс заслын их эмч, хөл ба шагайн эрүүл мэндийн төвийн Рок Поситаногийн хэлж буйгаар амьсгалдаггүй, агааржуулалтгүй эдгээр гутлууд хүний эрүүл мэндэд маш том аюул заналхийлдэг байна. Оймсгүйгээр энэ гутлыг өмсөх нь байдлыг улам бүр дордуулж, нян бактери үржих таатай температур үүсгэдэг байна. Мөн хүний хөл үдээс хойш хөөж, томорч болдог бөгөөд хуванцар гутал өмссөн үед хөл хөөж томорсон тохиолдолд ''10 литр усыг 5 литрийн хувинд хийхтэй адил'' зүйл болно гэжээ. Мөн хуванцар гутлын улыг хуванцраар хийдэг учир өмссөн хүн нуруу, үе мөчний өвчтэй болох магадлалтай байдаг байна.

Related image        Image result for see through plastic shoes foggy

 
 
Б.Эрхбилгүүн
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
иргэн
28 өдрийн өмнө / 202.21.100.138

тэнэг загвар их гаргах юмдаа.түүнийг тэнэг мангарууд нь авч өмсөөд л.