У.Хүрэлсүх: Төр үндэсний урлаг, ард түмний соён гэгээрэлд анхаарах цаг болсон

: 28 өдрийн өмнө / 2019-04-23 15:44:13

Сүүлийн 30 жилд анх удаа Ерөнхий сайд төв номын сангийн босгыг алхлаа. Тэрээр хэлэхдээ: "Гучин жил уул уурхай, улс төр ярьсаар байгаад урлаг соёлын салбараа орхигдуулжээ. Одоо үндэсний урлаг, ард түмний соён гэгээрэлд төр нь анхаарах цаг болсон" гэсэн юм.

Дараа нь Ерөнхий сайд 10 жил сунжирсан "Үндэсний төв номын сан"-ийн шинэ барилгын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Жил бүр төсвөөс бага сага мөнгө дусааж явсаар дуусгаж чадалгүй өдийг хүрсэн шинэ барилгыг шуурхайлж яаралтай дуусгах үүрэг даалгаварыг БСШУС-ын сайд, хотын дарга нарт өглөө.

Одоогоор төв номын санд хуучны ховор нандин 1,5 сая баринтагтай судар ном хадгалагдаж байна.

Хурандаа У.Хүрэлсүхийг дэмжигчид-н зураг.

Хурандаа У.Хүрэлсүхийг дэмжигчид-н зураг.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих