Жүжигчин И Мин Хо энэ пүрэв гарагт цэргээс халагдана

: 86 өдрийн өмнө / 2019-04-23 16:27:55

Өдгөө 31 настай дуучин, загвар өмсөгч, жүжигчин И Мин Хо дөрөвдүгээр сарын 25-нд хугацаат цэргийн албаа дуусгаж гэртээ ирнэ. 2006 онд авто машины осолд орж хөлөө гэмтээсэн тул 2017 оны тавдугаар сараас эхлэн цэрэгт бус харин Ганнам дүүрэгт нийгмийн ажил хийж ''алба хаасан'' И Мин Хо гэртээ ирж, удахгүй шинэ уран бүтээлүүдээр шүтэн бишрэгчдээ баярлуулах бололтой. Түүний харьяалагддаг MYM Entertainment-ийн мэдэгдсэнээр ''Тэр нийгмийн ажлаа ямар нэг онцгой үйл ажиллагаа, ёслол үйлдэхгүйгээр даруухан дуусгана'' гэсэн юм.
 
Б.Эрхбилгүүн
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих