Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр болжээ

: 13 өдрийн өмнө / 2019-05-13 10:59:10

МАН-ын дарга,Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт болох УИХ-ын  42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших нь тодорхой болжээ.  Албаны эх сурвалж МАН-ын дарга, Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нөхөн сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн, нэр дэвшинэ гэдэг мэдээллийг өгч байна. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох сонгууль учраас улстөрийн намууд, парламентын гадна байгаа рейтинг өндөртэй улстөрчид бүгд л Хэнтийн нөхөн сонгуульд хүч үзэхээр бэлтгэлээ базааж байна. Ялангуяа энэ нь эрх барьж буй МАН, УИХ-д бүлэггүй болсон АН, УИХ-д суудалтай ч юм шиг, үгүй ч юм шиг байдалтай байгаа МАХН-д илүү хамаарна. Эдгээр намууд ч энэхүү тойрогт хүч хаях сонирхлоо аль эрт илэрхийлсэн.

У.Хүрэлсүх тус тойрогт нэр дэвшин өрсөлдөж сонгогдоод гараад ирэхэд МАН дараагийн сонгуулиар ялах нэг нөхцөл болох нь ч ойлгомжтой. Харин түүнтэй өрсөлдөх өрсөлдөгчдийн дундаас МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэлээд дэмжлэгтэй гэж байгаа ч үнэндээ сонгогчдын санаа бодол хэдийнэ эргэсэн тухай яригдаж эхэллээ.

АН-ын тухайд ч тус тойрогт рейтингээр тэргүүлж яваа Ерөнхий сайдтай ана мана өрсөлдөнө гэдэг юу л бол. Өмнө нь 2016 онд Хэнтий аймгийн Засаг дарга байхдаа өндөр рейтингтэй байсан ч тус тойрогт 20 хэдэн настай Д.Гантулгатай өрсөлдөөд ялагдсан Ж.Оюунбаатар бодитой нэр дэвшигч болж чадахгүй болов уу. Тиймээс л энэ тойрогт У.Хүрэлсүх торойно хэмээх хүн олширч, нам нь ч нэр дэвшүүлэхээр ерөнхийдөө тохирчээ.
 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зөнч
12 өдрийн өмнө / 103.9.89.18

Худлаа жүжиг тавихаа болиочээ. Нэр дэвшлээ гэж баахан худлаа шуугиулж байгаад Үндсэн хуулийн цэцээр шийдвэр гаргуулж сонгуулийг цуцлуулаад дараа нь би нэр дэвшсэн сонгуульд ялах байсан юм гэж шоудана шүү дээ.Хэрвээ сонгууль болбол Хүрэлсүх нэрээ татахаас өөр аргагүй болно.Эс тэгвээс энэ сонгууль Хүрэлсүх 19 хувиас илүү санал авахгүй рейтенгитэй байгаа. Энхбаяр 57,5 хувийн санал өгнө бусад санал хуваагдана.

Munkhuu
13 өдрийн өмнө / 83.248.23.237

Үхсэн ацаа хийгээд яваад байгаан бэ.мах энэ тэр өсөөд ард түмний амьдрал өдөр ирэх тусам дордож байна. Нэгийг бодож байгаа даа

yug harj demjij ve?!
13 өдрийн өмнө / 115.171.244.70

Hutag nugaa harj demjih uu?!Hooson amlalt todii hnoor bid huurtah estoi YU?! deer ni hudliig unen,uneg hudal bolgon huvirgah id shidtei tsohim dovtolgoondoo itetgeh uu?!Medleg bolovsrol ajil udirdaj bodit ajil hiij chadah hun gej haraad songoh uu?! gedeg onoodor todorhoi l baina daa. Hentiichuud aliig ni songoh bol ???

yug harj demjij ve?!
13 өдрийн өмнө / 115.171.244.70

Hutag nugaa harj demjih uu?!Hooson amlalt todii hnoor bid huurtah estoi YU?! deer ni hudliig unen,uneg hudal bolgon huvirgah id shidtei tsohim dovtolgoondoo itetgeh uu?!Medleg bolovsrol ajil udirdaj bodit ajil hiij chadah hun gej haraad songoh uu?! gedeg onoodor todorhoi l baina daa. Hentiichuud aliig ni songoh bol ???

Зочин
13 өдрийн өмнө / 150.129.142.80

Гантулга хүчин хийж огцрон.дахин сонгууль зарлуулснаар Төр засаг маань хамаг анхаарал халамжаа Хэнтийд зориуллаа. Гантулгын гавьяа биш үү. Гантулга байж байсан бол ингэж анхаарч хайр зарлах байсан болов уу.

зочин
13 өдрийн өмнө / 122.201.22.19

Худлаа! Намууд албан ёсоор зарлаагүй! Хүн муулж баалах шалтаг гаргах гэж бичсэн байна.

МАНд иргэд яаж хуурт
13 өдрийн өмнө / 202.9.43.60

МАНд иргэд яаж хууртагдсаны хариугаа одоо авах хэрэгтэй

Өвөө
13 өдрийн өмнө / 203.91.115.37

300 мянга авдаг бидний 100 ахмад бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болгох нэр дэвшигчийг дэмжинэ

Зочин
13 өдрийн өмнө / 202.9.42.199

Намын дарга дэвшиж,рэйтингээ харуулах хэрэгтэй.Хэнтий нутгийн хүү мөн л юм бол үзээд алдах алтан боломж,нутгийн хүүгээ ЁС байхад нь дэмжихгүй ард түмэн ч гэж байхгүй болов уу?