Ш.Раднаасэд: Намайг харлуулах зүйлийг хүний өөрийнгүй хийж байна

: 13 өдрийн өмнө / 2019-05-13 12:17:05

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэрэг хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн үеэр, “Хуучин төслөөр гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно. Яллагдагчаар татсанаар гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэж байсан. Харин өөрчилсөн байдлаар гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсноор зогсоно гэж заасан. Яагаад ингэж өөрчилсөн бэ гэхээр тухайн үед хүнийг удаан хугацаагаар яллагдагчаар татаад хорьж мөрддөг. Бүх насаараа шахуу яллагдагчаар татагдаад хөөн хэлэлцэх хугацаа нь хуулийн байгууллагад очоод зогсчихдог учраас энэ хөөн хэлэлцэх хугацаанд нь бариулж, мөрдөх ажиллагааг нь яаравчлуулж явуулахгүй бол одоогийн орж ирсэнээр хорьж мөрдөх хугацаа бол 24 сар хугацаа хэртэй боловч Ерөнхий прокурорын шийдвэрээр цаашаа хугацаагүй хорих заалтууд байгаа.

Мөн 2002 оны болон 1986 оны Эрүүгийн хуулинд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн өөрчлөлт байсан юм. 2008 онд үүнийг өөрчилсөнөөс болоод 10000 гаруй хэрэг түдгэлзсэн байгаа. Хэрэг түдгэлзэнгүүт хөөн хэлэлцэх хугацаа зогссонтой холбоотой хэргийн оролцогчдын хэн нэгэн алга болох, оргон зайлах, гадаад дотоодоос авах тайлбар авах мэдүүлэгтэй холбоотойгоор хэргийн сэжигтэн насаараа яллагдагчаар татагдах нөхцөл байдалд орсон. 10000 гаруй хэрэг гэдэг бол үүний цаана хамгийн багадаа 10000 гаруй хүн байна гэсэн үг. Үүнийг хүний эрх талаас нь харж, дээрдүүлэх зорилгоор хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн байдаг.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосонтой холбоотой хөөн хэлэлцэх хугацааны асуудал их яригдаж байна. Тэдний нэг нь надтай нэг төгсөлтийнх. УИХ-ын Тамгын газрын даргын албан тушаалыг өгч авалцаж байгаа хүмүүс ч, дэд сайд асан Б.Энхбаяр ч манай төгсөлтийнх. Одоогийн дэд сайд Б.Элбэгсайхан ч манай төгсөлтийнх. Надтай төгссөн 130 гаруй хүмүүсийг хэрэг төвөгт орооцолдвол ард нь Раднаасэд байна гэвэл утгагүй. Мөн тэр Аззаяа гэж хүн намайг даргаар очиход л МХЕГ-т ажилладаг байсан. Намайг харлуулах зүйлийг хүний өөрийнгүй хийж байна. Манай намаас ч, нөгөө талаас ч хийж байгаа” хэмээн мэдэгдлээ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Zochin
13 өдрийн өмнө / 66.181.178.23

Uursduusuu deegvvr medleg mergejiltei negner harluulah kompant ajil yavagdaj baigaa shvv dee tegeer Radnaased gaigvi l hvn baihgvi yudaa

chi ugiin black gar
13 өдрийн өмнө / 202.9.42.198

kk

zochin
13 өдрийн өмнө / 202.9.45.182

chi ugaasaa uhvel taarna novshoo

ЗОЧИН
13 өдрийн өмнө / 66.181.186.35

УГААСАА САЙН НЭГНИЙГЭЭ ХАРЛУУЛДАГ БОЛСОН ЯЛАНГУЯА УЛС ТӨРД МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ ШУДАГА ХҮНИЙГ ЗАМААСАА ЗАЙЛУУЛЖ ЦӨӨН ТООНЫ ХҮМҮҮС ШИНЭЭР БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛГОХ ГЭСЭН САНААРХАЛ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.

Зочин
13 өдрийн өмнө / 27.123.214.2

Угаасаа ХАР болсон зда

irgen
13 өдрийн өмнө / 122.201.24.26

Bucaagaad 2008 oniihoor ni bolgood nuglee cairuulahiig husie

Зочин
13 өдрийн өмнө / 66.181.161.65

Угаасаа л бохир арчаагүй амьтан шүү дээ Харуулах гэнэ шүү Муур бол хулгай хийхээ хэзээч болихгүйтэй агаар нэг Хуулиар хулгай хийнэ хууль гаргаж хайцайлна Тэнэг ч амьтан бол доо