АН-ын нарийн бичгийн даргаар Н.Алтанхуяг бус Х.Алтанхуяг томилогджээ

: 13 өдрийн өмнө / 2019-05-13 15:28:16

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон гэх мэдээлэл цацагдсан билээ.

Тэгвэл бид энэ асуудлаар АН-ын ажлын албанаас тодруулахад, “АН-ын нарийн бичгийн даргаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг томилогдоогүй. Энэ нь ташаа мэдээлэл байна. Харин Х.Алтанхуяг гэдэг хүн АН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Х.Алтанхуягийн тухайд цахим мэдээлэл, Пи Ар хариуцсан нарийн бичгийн даргын албан тушаалд өнгөрсөн долоо хоногт томилогдсон” гэх мэдээллийг өглөө.

АН-ын нарийн бичгийн даргаар томилогдоод буй Х.Алтанхуяг нь өмнө нь Хөрөнгийн биржийн дэд захирал, АН-ын сургалт судалгаа хариуцсан хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.

Х.Онон
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
12 өдрийн өмнө / 122.201.19.99

Эрдэнэ бах мэлхий АН-аас зайлаагүй л байна уу Энэ хулгайчын хажууд Н.Алтанхуяг бол боловсролтой гар байхгүй юу АН-нам шоронгийн хулгайчуудаар дүүрлээээ

!!!
12 өдрийн өмнө / 49.0.137.164

Ter balai ES asan Altanhuyagiig AN odoo toolooyu ugui l bolow uu!

Zochin
12 өдрийн өмнө / 64.119.23.51

DULZEN tsaashaa zaluu daa huurhii

vxer
12 өдрийн өмнө / 202.131.249.202

vxsen xvvr chinii eroxii n bichig gej yu baidag yum,

Huyag
13 өдрийн өмнө / 183.81.170.10

S.Erdeniin tsunh barigch. Uruvduud baidag yum ene zaluug