Гадаадаас ирсэн 34 иргэн ДОХ-той гэж оношлогджээ

: 67 өдрийн өмнө / 2019-05-14 18:02:41

Мэдлэгээ дадал болгон хэвшүүлээгүйгээс бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлтэй. Тухайлбал, өнгөрсөн жил Монголд бэлгийн замын халдварт өвчний (БЗХӨ)-ий 16 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн ДОХ-ын халдварын 270 тохиолдол бүртгэгдээд байгаа ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран явуулсан судалгаагаар ДОХ-ын халдвартай 670 хүн бий гэж үздэг юм байна. Тиймээс хайртдаа үнэнч байж, мэдлэгээ вакцин болгон хэвшүүлснээр БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.

“Хайртай хүмүүсээ-Хамтдаа хамгаалцгаая” уриатай бэлгийн замын халдвараас сэргийлэх эрүүл мэндийн боловсролын цуврал мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг өнөөдрөөс /2019.5.14/ эхлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

Тус ажлын хүрээнд бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, оношлуулж, эмчлүүлэх талаар хоёр цуврал мэдээллийг 14 хоногийн туршид олон нийтэд хүргэнэ гэдгийг ЭМЯ-ы Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа онцлов.

БЗХӨ ТАВАН ХУВИАР ӨССӨН

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү “Өнгөрсөн онд Бэлгийн замын халдварт өвчний (БЗХӨ) 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь халдварт өвчний 38.3 хулийг эзэлж, өмнөх оныхоос таван хувиар өссөн тоон мэдээлэл юм. БЗХӨ-ний дотор тэмбүү 38 хувь, заг хүйтэн 33.9, трихомониаз 28 хувь, ХДХВ, ДОХ 0.1 хувийг тус тус эзэлж байна. Түүнчлэн Монголд ДОХ-ын халдварын 270 тохиолдол бүртгэгдэж, 42 нь нас баржээ. ДОХ-ын эдгээр халдвар зөвхөн бэлгийн замаар дамжих халдварласан байна. Эхээс урагт, цус цусан бүтээгдэхүүн, бохир зүү тариураас ДОХ халдварласан тохиолдол манайд бүртгэгдээгүй. ДОХ-ын халдварын нийт тохиолдлын 18.5 хувь нь эмэгтэйчүүд, 80 хувь нь эрчүүд эзэлж байна. ДОХ-ын халдвартай 16 эхээс 24 хүүхдийг эрүүл төрүүлсэн.

БЗХӨ буурахгүй байгаа нь нийгмийн нөхцөл байдал, ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт зэрэг олон зүйл нөлөөлж байгаа. БЗХӨ-тэй хүмүүсийн 32.5 хувийг 15-24 насныхан, 43.7 хувийг 25-34 насныхан эзэлж байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд 71 хувь, эрэгтэйчүүд 29 хувийг эзэлж байна. Энэ нь эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарч, эмнэлэгт тогтмол үзүүлдэгтэй холбоотой. Мөн БЗХӨ-тэй хүмүүсийн 61 хувь нь дунд, 19 хувь нь дээд боловсролтой, 62 хувь нь гэр бүлтэй, 30 хувь нь гэрлээгүй байна. ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, бэлгийн замаар дамжих халдварын кабинетууд тус халдварыг илрүүлж, эмчлэхээр улсын хэмжээнд ажиллаж байгаа. Хамгийн гол нь ДОХ-ын оношилгоог Монголд дэлхийн төвшин хийж байгаа. Өмнө нь олон төрлийн эм өдөрт хэрэглэдэг байсан бол одоо өдөрт нэг ширхэг эм л уудаг болсон. БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэхийн тулд үзлэгт орох хэрэгтэй. Таны эрүүл мэнд таны гарт байна. Хувь хүний нандин харилцаагаар дамждаг тул хувь хүний боловсрол чухал” гэлээ.

Түүнчлэн гаднын орноос ирсэн (БНСУ, Канад, Австрали, ОХУ зэрэг орон) 34 хүн ДОХ-ын халдвартай хэмээн оношлогдсон байна. Эдгээр иргэдийн хоёр нь Монголд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэд уул уурхай, бизнесийн салбарт ажиллахаар ирсэн аж.

Өсвөр насныхан, залуусын дунд БЗХӨ-ний тохиолдол их байгаа тул их дээд сургуулийн оюутнуудыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт оруулахаар болсон байна. Өнгөрсөн жил оюутнуудын 50 гаруй хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан бол энэ жил 70-80 хувийг хамруулах зорилго тавьжээ. Мөн өөрт ямар нэгэн зовуурь, шалтгаан байгаа бол Бэлгийн замаар дамжих халдварын кабинетын эмчээс зөвлөгөө авч, шинжилгээ өгөхийг мэргэжилтнүүд санууллаа.Мэдлэгээ дадал болгон хэвшүүлээгүйгээс бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлтэй. Тухайлбал, өнгөрсөн жил Монголд бэлгийн замын халдварт өвчний (БЗХӨ)-ий 16 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн ДОХ-ын халдварын 270 тохиолдол бүртгэгдээд байгаа ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран явуулсан судалгаагаар ДОХ-ын халдвартай 670 хүн бий гэж үздэг юм байна. Тиймээс хайртдаа үнэнч байж, мэдлэгээ вакцин болгон хэвшүүлснээр БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.

“Хайртай хүмүүсээ-Хамтдаа хамгаалцгаая” уриатай бэлгийн замын халдвараас сэргийлэх эрүүл мэндийн боловсролын цуврал мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг өнөөдрөөс /2019.5.14/ эхлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

Тус ажлын хүрээнд бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, оношлуулж, эмчлүүлэх талаар хоёр цуврал мэдээллийг 14 хоногийн туршид олон нийтэд хүргэнэ гэдгийг ЭМЯ-ы Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа онцлов.

БЗХӨ ТАВАН ХУВИАР ӨССӨН

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү “Өнгөрсөн онд Бэлгийн замын халдварт өвчний (БЗХӨ) 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь халдварт өвчний 38.3 хулийг эзэлж, өмнөх оныхоос таван хувиар өссөн тоон мэдээлэл юм. БЗХӨ-ний дотор тэмбүү 38 хувь, заг хүйтэн 33.9, трихомониаз 28 хувь, ХДХВ, ДОХ 0.1 хувийг тус тус эзэлж байна. Түүнчлэн Монголд ДОХ-ын халдварын 270 тохиолдол бүртгэгдэж, 42 нь нас баржээ. ДОХ-ын эдгээр халдвар зөвхөн бэлгийн замаар дамжих халдварласан байна. Эхээс урагт, цус цусан бүтээгдэхүүн, бохир зүү тариураас ДОХ халдварласан тохиолдол манайд бүртгэгдээгүй. ДОХ-ын халдварын нийт тохиолдлын 18.5 хувь нь эмэгтэйчүүд, 80 хувь нь эрчүүд эзэлж байна. ДОХ-ын халдвартай 16 эхээс 24 хүүхдийг эрүүл төрүүлсэн.

БЗХӨ буурахгүй байгаа нь нийгмийн нөхцөл байдал, ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт зэрэг олон зүйл нөлөөлж байгаа. БЗХӨ-тэй хүмүүсийн 32.5 хувийг 15-24 насныхан, 43.7 хувийг 25-34 насныхан эзэлж байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд 71 хувь, эрэгтэйчүүд 29 хувийг эзэлж байна. Энэ нь эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарч, эмнэлэгт тогтмол үзүүлдэгтэй холбоотой. Мөн БЗХӨ-тэй хүмүүсийн 61 хувь нь дунд, 19 хувь нь дээд боловсролтой, 62 хувь нь гэр бүлтэй, 30 хувь нь гэрлээгүй байна. ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, бэлгийн замаар дамжих халдварын кабинетууд тус халдварыг илрүүлж, эмчлэхээр улсын хэмжээнд ажиллаж байгаа. Хамгийн гол нь ДОХ-ын оношилгоог Монголд дэлхийн төвшин хийж байгаа. Өмнө нь олон төрлийн эм өдөрт хэрэглэдэг байсан бол одоо өдөрт нэг ширхэг эм л уудаг болсон. БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэхийн тулд үзлэгт орох хэрэгтэй. Таны эрүүл мэнд таны гарт байна. Хувь хүний нандин харилцаагаар дамждаг тул хувь хүний боловсрол чухал” гэлээ.

Түүнчлэн гаднын орноос ирсэн (БНСУ, Канад, Австрали, ОХУ зэрэг орон) 34 хүн ДОХ-ын халдвартай хэмээн оношлогдсон байна. Эдгээр иргэдийн хоёр нь Монголд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэд уул уурхай, бизнесийн салбарт ажиллахаар ирсэн аж.
Өсвөр насныхан, залуусын дунд БЗХӨ-ний тохиолдол их байгаа тул их дээд сургуулийн оюутнуудыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт оруулахаар болсон байна. Өнгөрсөн жил оюутнуудын 50 гаруй хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан бол энэ жил 70-80 хувийг хамруулах зорилго тавьжээ. Мөн өөрт ямар нэгэн зовуурь, шалтгаан байгаа бол Бэлгийн замаар дамжих халдварын кабинетын эмчээс зөвлөгөө авч, шинжилгээ өгөхийг мэргэжилтнүүд санууллаа.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих