Ухаалаг хэрэглэгч хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар марафонд ирсэн хэрэглэгчдэд даавуун тор тараана

: 66 өдрийн өмнө / 2019-05-15 10:59:14

“Талх чихэр”ХК нийгмийн хариуцлагын хүрээнд  “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөрийг  энэ оны 4дүгээр сарын 15-наас 5дугаар сарын 18ныг хүртэл хэрэгжүүлж байгаа.  Бүтээгдэхүүний 20 ширхэг уутаа  цуглуулсан хэрэглэгч бүр  “Миний сүлжээ”, “Та чи” мартын салбар  болон “Талх чихэр”ХК-ийн нэрийн барааны цэгүүдэд хандан даавуун тор авч байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээн дэх тус арга хэмжээ 30 дахь хоногийн хугацаанд үргэлжилж байна.

Энэ амралтын өдөр буюу 5 сарын 18-ны өдөр Нийслэлийн биеийн тамир спортын газартай хамтарч 5 километрийн  марафоны шагналын байг “Талх чихэр” ХК-ийн зүгээс  дээрх хөтөлбөрийн хүрээнд   олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор ирсэн 2000-3000 хүмүүст  даавуун тороо үнэгүй тарааж сугалааны эздийг тодруулах юм  байна.

 “Талх чихэр” ХК-ийн хувьд  өөрийн бүтээгдэхүүнээ худалдан авдаг  хэрэглэгч бүрийг олон улсын гүйлтийн тэмцээнд  оролцохыг уриалж байгаагаас гадна хэрэглэгч бүр ухаалаг сонголтыг эрхэмлэдэг байхыг  уриалсаар байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих