“Дубайн гэрээ”-г цуцлах шүүх хурал өнөөдөр болно

: 66 өдрийн өмнө / 2019-05-15 12:26:03

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын байгуулсан “Дубайн гэрээ” Монгол Улсад хохиролтой, эрх ашгийг ноцтой хохироосон гэрээ хэмээн үздэг. Тиймдээ ч уг асуудлаар өдгөө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АТГ-т шалгагдаж байгаа юм.

 “Дубайн гэрээ”-гээр гадны банкаас авах 4.2 тэрбум долларын зээлийг Оюутолгой төсөлд бус, “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ. Энэ нь Монголд маш их хохиролтой бөгөөд, уг зээлийг “Рио Тинто” өөр дээрээ авч дураараа захиран зарцуулах эрхтэй болсон гэсэн үг.  Харин уг зээлийн хүү, алдангийг нь “Оюутолгой” ХХК төлнө гэх зэргээр 10 гаруй зүйл заалт Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа юм.

Тэгвэл Дубайн гэрээг цуцлуулахаар “Дархан Монгол ногоон нэгдэл” НҮТББ-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад удаж байгаа бөгөөд шүүх хурал өнөөдөр /2019.05.15/ 14:00 цагаас нээлттэй явагдах юм байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
66 өдрийн өмнө / 106.102.142.191

Saihanbulegiig ochiggui horih heregtei ...esvel uneheer uher mongol bolood zuil zaaltuudiig niboilgodoggui yumu ..oort ni mash ih unatstai bolood l iim geree hiisen bga shalga.hori .shiitge