Попын гүнж Бритни Спирс дахин тайзнаа гарахгүй байж магадгүй

: 126 өдрийн өмнө / 2019-05-17 11:47:26

 

Попын гүнж Бритни Спирсийн менежер Ларри Рудольф мэдэгдэл хийжээ. 

Тэрээр хэлэхдээ:
"Ойрын хугацаанд Лас Вегас хотод болох тоглолтод түүнийг оролцохгүй байх гэж би бодож байна. Тайзнаа дахин хэзээ ч гарахгүй байж магадгүй юм. Эцгийнх нь бие өвдсөнтэй холбоотойгоор Бритнигийн сэтгэл санаа маш хүнд байгаа. Бид тоглолтыг цуцлахаас өөр аргагүйд хүрсэн. Түүнд ямар нэгэн эм бэлдмэл нөлөөлдөггүй. Бритни над руу залгахгүй хэдэн сар болж байгаагаас харахад тайзан дээр гарахыг хүсэхгүй байгаа нь илэрхий байна. Бие болоод сэтгэл санааны хувьд бэлэн болохоос нааш түүнийг тайзан дээр гараасай гэж би хүсэхгүй байна. Түүнийг хүчлэхийг би хүсэхгүй байна. Зөвхөн түүнийг өөрөө тайзан дээр гарахад бэлэн болсон цагт л би түүнтэй хамтран ажилламаар байна” хэмээсэн юм. 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих