Ажлаас гарсан ч, халагдсан ч тэтгэмж авна

: 29 өдрийн өмнө / 2019-05-20 15:42:17

Та нийгмийн даатгалын шимтгэлээ 24 сараас доошгүй, тэр дундаа сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажлаасаа гарвал ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Ажилгүйдлийн тэтгэмжийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс эсвэл нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгодог. Иргэд бүртгүүлэхдээ ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэрээ авч очно.

-Ажилгүйдлийн тэтгэмж авахад даатгуулагчийн аж­лаас халагдсан шалтгаан хамаарах уу?

-Ажлаас чөлөөлөгдсөн хоёр шалтгаанаас болж тэтгэмж бодох хоногт өөрчлөлт ордог. Өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрч­сөний улмаас ажлаас халагдсан бол ажлын 40 өдрийн тэтгэмж олгодог. Харин байгууллагаас шалгаалан ажлаас халагдсан бол 76 хоногийн тэтгэмж бодуулж авдаг.

 

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Zochin
24 өдрийн өмнө / 103.229.122.171

Medeed abahad iluudehgui .medehgui humuus bga bh