ХӨСҮТ: Зайсангийн “Бургер кинг“-ээс нийт 140 иргэн хордсон

: 26 өдрийн өмнө / 2019-05-22 11:31:04

“Бургер Кинг”-ийн Зайсан дахь салбараас энэ сарын 02-07-ны өдрийн хооронд бургер худалдан авч идсэн 140 хүн хордлогод орсон талаар эх сурвалж мэдээллээ. Тус салбарт хооллоод хордлого авсан хамгийн сүүлийн хүн энэ сарын 15-ны өдөр ХӨСҮТ-д ирсэн байна.

Түргэн хоолны “Бургер Кинг” сүлжээ нь нийт 11 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа боловч ганцхан Зайсан дахь салбарт нь хооллосон хүмүүсээс хордлогын шинж тэмдэг илэрчээ. Хордлогод орсон хүмүүсээс гүйлгэх, суулгах, бөөлжих, халуурах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрч байсан бөгөөд одоогоор гурван хүн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байгаа аж.

“Бургер Кинг”-ээс хордсон хүмүүс үхрийн махтай бургер болон тахиан махтай бургерээс хордсон бөгөөд  Зайсан дахь салбарт НМХГ-аас хийсэн хяналт шалгалтын хариу өнгөрсөн долоо хоногт гарчээ.

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих