МУГЖ Т.Баясгалан Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарлаа

: 35 өдрийн өмнө / 2019-05-23 09:32:58

Нийслэл хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө шударгаар татвараа төлсөн 20 аж ахуйн нэгж, зургаан иргэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан баяр хүргэж шагнал гардууллаа.

Тодруулбал, өнөө жил нийслэлийн Шилдэг татвар төлөгч иргэнээр Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Лхавгаагийн Элдэв-Очир, Лувсанвандангийн Болдхуяг, Түвшинжаргалын Баясгалан, Дэмбэрэлсамбуугийн Ончинсүрэн нар шалгарсан байна.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Татвар төлөгч Та бүхний сэтгэл, зүтгэл, нөр их ажил хөдөлмөрийн үр дүнд бий болсон орлогын үр шимээр 2018 онд нийслэл, дүүргийн төсөвт 784.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсныг дуулгахад таатай байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. 



Х.Онон
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
32 өдрийн өмнө / 66.181.161.56

chi shildeg tatvar tologch bolj aav chin shildeg SHunalt bolj ta 2 2019 ond ovoo eum olson u

zochin
34 өдрийн өмнө / 202.9.45.46

bayasgalan yag javhalangiin araas uls turd orhondee

Зочин
34 өдрийн өмнө / 139.5.218.135

WOW. Гавьяатдаа баяр хүргэж, сайн сайхныг хүсье

zaya
35 өдрийн өмнө / 133.37.89.5

yu yugyi songuuli bolohnee 25n kokyushu toweriin ergen toirnii shoroogoo aytaihan bolgochihbol te japand ochnoon l irj ochdog bailgyi dee yum yzsen hyn shig l baimar yu