Ямар бүтээгдэхүүнүүд хорт хавдар үүсгэдэг вэ?

: 120 өдрийн өмнө / 2019-05-23 09:42:24

Өөх тостой хоол, архи, тамхи хэрэглэхээс гадна хөдөлгөөн бага хийх нь хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай Оросын хорт хавдар судлаач Андрей Каприн мэдэгджээ.

Тамхи татах нь зөвхөн уушгины төдийгүй бусад төрлийн хорт хавдар үүсэх эрсдэлийг 30-50 дахин нэмэгдүүлдэг болохыг тэрбээр цохон тэмдэглэжээ.

“Өөх тостой хоол, тэр дундаа түргэн хоолонд байдаг янз бүрийн өөх тостой бүтээгдэхүүнүүд, их хэмжээний мах, архи хэрэглэх, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, таргалалт нь хорт хавдар үүсгэдэг хүчин зүйлүүдэд тооцогддог нь батлагдсан зүйл юм” хэмээн тэрбээр хэлжээ.

Түүнчлэн хорт хавдрын өвчнийг эрт үед нь оношилж илрүүлэхийн ач холбогдлыг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэсэн байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих