ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛСНЭЭР ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН ХЭМЭЭН ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР ОНЦОЛЖЭЭ

: 120 өдрийн өмнө / 2019-05-23 10:31:57

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдэн хувьцаат компани болж буй, Банк бус санхүүгийн салбарын “Инвескор ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэн цан цохих ёслолын ажиллагаа боллоо. 
 
Арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн нээн үг хэлж баяр хүргэв. Ёслолын ажиллагаанд СЗХ-ны удирдлагууд, Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай, “Инвесткор  ББСБ” ХК-ийн ТУЗ-ын дарга Б.Анхболд, гүйцэтгэх захирал Д.Баясгалан нар болон бусад зочид төлөөлөгчид оролцож Монголын хөрөнгийн биржийн тавдугаар сарын 22-ны өдрийн арилжааг эхлүүлэн хүндэтгэлийн цан цохилоо. 
 
Энэхүү IPO нь Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хувийн хэвшлийн хамгийн том IPO болж буйгаараа онцлог юм. Тус компанийн андеррайтераар “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Инвескор Капитал ҮЦК” ХХК ажиллаж байна. 
 
Ийнхүү СЗХ зөвшөөрсний дагуу дахин нэг компани үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаа эхлэв. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих