Д.Эрдэнэбат: Надад яллагдагчаар татах тогтоол танилцуулсан, би гарын үсэг зурсан

: 35 өдрийн өмнө / 2019-05-23 13:48:06

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл тэрээр уг асуудалтай холбоотойгоор хэвлэлд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ярихдаа, "Тавдугаар сарын 21-ний үдээс хойш намайг дуудаж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар яллагдагчаар татах Прокурорын тогтоолыг танилцуулсан. Үүнээс долоо хоногийн өмнө гэрчийн мэдүүлэг авч, маш шуурхай яллагдагчаар татах тогтоол гарсан байна. Би энэ асуудлыг хуулийн дагуу ямар ч улс төргүйгээр шалгуулъя гэж байтал асуудлыг улс төржүүлж байгаа нь өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хийсэн  мэдэгдлээс харагдаж байна. Тиймээс би өнөөдөр АТГ, Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэх, мөрдөн байцаалттай холбоотой асуудлыг Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлнэ гэсэн зохицуулалт байдаг ч хууль зөрчин мөрдөн байцаалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байгааг анхааралдаа авна уу гэж хүсэлт хүргүүлнэ. ОХУ-ын компанийн өмчлөлд байсан Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар хамтын улс төрийн шийдвэр гаргаж Монголдоо оруулж ирснийг би зөв гэж үзэж байгаа. Энэ асуудлаар АТГ-аас надад мөрдөн байцаалт явуулж байна, учир нь олдох байх аа. 

Эрдэнэтийн 49 хувийг Монголын ААН авснаар Монголд ямар ч хохирол авчраагүй. Ямар ч хохирол авчраагүй байхад Монголд Улсад онц ноцтой хохирол учруулсан гэх үндэслэл гаргасныг би буруу гэж харж байна.  Аж үйлдвэрийн сайд байсны хувьд энэ асуудлыг би ЗГ-ын хуралдаанд оруулан хэлэлцүүлэх үүрэг хүлээсэн. Засгийн газар хамтын улс төрийн шийдвэр гаргасан. Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын өмч болж байгаа нь миний итгэл үнэмшил байсан, одоо энэ байр сууриа баримталсаар байгаа. 

Д.Эрдэнэбат гэдэг ганц хүний асуудлыг яаж шийдэх эрх нь төрд байгаа. Надад өөрийгөө хамгаалах, хаацайлах болон айдас алга. Ганцхан өнөөдөр 3 сая хүний аж амьдрал, нөхцөл байдал туйлийн хүндэрч байхад ингэж харлуулсан улс төрөөс улс орон урагш явахгүй шүү гэдгийг эрх баригчдад сануулмаар байна.  Өнөөдрийн энэ үйл явц 2020 оны сонгуульд чиглэсэн ажил эхэлж байна гэж харж байна. Улс төрийг улс төрөөр хариулахаас өөр аргагүй. Надад яллагдагчаар татах тогтоол танилцуулсан, Та гарын үсгээ зурна уу гэсэн. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд би тогтоолтой танилцаад газрын үсэг зурсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал одоогоор яригдаагүй" гэлээ.

Х.Онон
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
32 өдрийн өмнө / 66.181.181.24

Энэ хүн сайхан мэдэн будлих юмдаа.

Bat dorj
34 өдрийн өмнө / 202.126.88.41

Erdent 100 huvi mongol ezemshih erhiig avsan n buruugui huviin kompaind toriin mongoor avch ogood b ga n ymar uchirtai ve gadegteil b na Erdene bat mine chamd neg eh ornoo tonon deeremdsen yl tulaad b na