Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих тухай шүүх хурал дахин хойшиллоо

: 118 өдрийн өмнө / 2019-05-23 13:52:46

Энэ сарын 21-нд "Эрдэнэт" Үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгээс Нийслэлийн прокурорын газраар дамжуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн ч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлуулаад байсан юм. 

Тэгвэл өнөөдөр Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх асуудал хэлэлцэх шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хурал эхлүүлсэн боловч яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна. 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
117 өдрийн өмнө / 150.129.140.126

ШҮҮГЧ нар их АСУУДАЛТАЙ байна. ШЕЗ ийн дарга нь согтуугаар жолоо барьж хүн алаад ял аваагүй хүн. ШҮҮХийн шиэчлэл, өөрчлөлт үгүйлэгдэж байна. МАНАН - шүүхэд хэвээрээ байна.