Тэдэнд ичих ёс суртахуун байна уу?

: 34 өдрийн өмнө / 2019-05-24 10:23:33

Төрийн Тэргүүн “УИХ тар” гэж САНАЛ төдий үг хэлсэн юм байна. Нэр хүндээ өсгөх төдий санаачлага болох нь тодорхой. Даацтай ажил ард түмний амьдралд мэдрэгддэг. Тийм гордлого ч алга. Төрийн тэргүүн минь нөхөн сонгуультай зууралдаж суух гэж дээ. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөнө. Эв нэгдэл, Эв нэгдэл Эв нэгдэл...

МАН хүлээж авахгүй нь ойлгомжтой. Түүхэн сонголтондоо эзэн болох нь тодорхой. МАН 30 жил ард түмнийг мэхэлсэн. Худал гэвэл мөрийн хөтөлбөрийг нь хар. Ард түмнээ ядуурлаас аваръя. (Монголд ядуурал 45 хувь) Эдийн засгаа хямралаас гаргая (ОУВС-нд даатгасан), Эх орноо өрнөөс салгая (Нэг хүнд 13 сая төгрөгний ногдох өртэй,60 тэрбум), Төрийн дампуурлыг засая (Төрийг утгаараа дампууруулсан, давхар дээл, 31/32), Тэгш журамт Монгол бүтээнэ (Өөрсдөө ЖДҮ, Хөгжлийн банк, Тендер). МАН-д 2020 онд ард түмэн муу дүн тавина.

АН сар жагсана гэнэ. Үлгэрт үнэмших хүн ховордсон цаг. Намаа тараах түүхэн үүрэгээ сайн гүйцэтгэж байгаа намын дарга бол Монголын төлөө хийж буй том хөрөнгө оруулалт юм. АН-д 30 жил ард түмнийг мэхлэлцсэн. Бас мөрийн хөтөлбөрийг нь хар. Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье (Иргэдийн боломжийг хулгайлсан) (Улсын хөжглйин боломжийг хулгайлсан), Хөгжлийн банк *(Самуурай, Чингис, Димсан бондууд) - наас зээл авсан 1632 ААН нэгжийн хэдэн хувь нь АН-ын нөхдийн хамаарал бүхий этгээд болохыг нотловол тэд яах вэ.

ЦЭЦ 5 сарын 27- нд хуралдана гэнэ. Төрийн эрх барих дээд байгууллага нь гуравхан хүний саналаар томилдог ҮХ-ийн ЦЭЦ-ын дунд суудлын хуралдаанд унаж Монгол улс төрийн эрх барих дээд байгууллага, 76 гишүүний үнэ цэнийг навс унаж магад. Ингэж л тоглоомын золиос болох нь. Би Парламентат ёсыг дархлаатай байхыг дэмждэг хүн.

СЕХ бие даасан эрх мэдэлгүй нам, УИХ, ЦЭЦ, тагнуул гээд бүгдээс нь хамаардаг эрх мэдэлгүй байгууллага гэдэг нь тодорхой. Шударга сонгуулийн дүнд ч итгэхэд брэх болсон.

Улсын популистууд нийлж орон нутгаар хэсүүчилж, дуулж яваа нь олон түмний дургүйг хүргэж байгаа сурагтай. Капиталын 3 боть уншчихаад Жан Жак Руссо, Хегел нарын философийн утгыг ойлгочихоод попорвол ард түмэн үнэлнэ дээ.

Хотгор шанагыг худалдсан, Тосон бумбатыг булаасан сангийн сайд нар нобелын эдийн засагч Роберт Шиллер, Алвон Рот нарын хамтын зах зээлийн дизайн хийх шинэ онолыг мэдэх хүсэл ч алга.

Шинэ, хуучин МАНАН, МАХН дамжсан хүмүүс, бүлэглэлийн өс хонзонгийн хэлхээс үл тасран үргэлжлэх дахиад 30 жил ард түмэнд илүү зовлон үүрүүлэх зүй тогтол харагдана. Тэдэнд ёс суртахуун алга байна.

2020 онд 18-аас дээш насны санал өгөх эрхтэй хүмүүс ҮНДЭСНИЙ УЛС ТӨРИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД бие,сэтгэл, ухаана бэлтгэхээс өөр гарцгүй боллоо.
 
Улcынхаа өмнө хариуцлага хүлээх ганц л зам үлдлээ. Ард түмэнд байгаа ЁС СУРТАХУУНД л итгэхээс өөр арга алга.

Намжилын Дашдаваа
2019.05.24
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
29 өдрийн өмнө / 124.158.126.192

Ёс зүй гэж байдагсан бол УИХ өөрөө санаачлан тарах аль хэдийн болсон доо, ширэн нүүртэй ПОП чуудаа

Зочин
32 өдрийн өмнө / 66.181.181.24

АН,МАН аль аль нь улсыг удирдаж чадахгүй юм байна.Тиймээс Гүржийн цогтой ѳѳрчлѳн байгуулагч М.Саакашвилийг урьж авчран Монголоо удирдуулья.

zochin
33 өдрийн өмнө / 202.179.24.25

tur udirdaj yavaa humuus yundaa ichdeg yum be

ХАРУУЛ ЗАНГИ
34 өдрийн өмнө / 66.181.167.53

ТА НАРТ АРД ТҮМЭН ИТГЭСЭН. ИТГЭЛИЙГ ТА НАР ХӨСӨРДҮҮЛСЭН. ----АРД ТҮМЭН ХЭЗЭЭ Ч ДААРАХГҮЙ ЮМ БАЙНА- ЯАГААД ГЭВЭЛ ТУЛГАНДАА ГАЛТАЙ ---АРД ТҮМЭН ХЭЗЭЭ Ч ДАРЛАГДАХГҮЙ ЮМ БАЙНА--ЯАГААД ГЭВЭЛ ТЭМЦЛИЙН ХУРЦ ИЛД БОЛОХ СҮХТЭЙ ---АРД ТҮМЭН ХЭЗЭЭ Ч ГАДНЫ ЗААВРААР ЯВАХГҮЙ ЮМ БАЙНА--ЯАГААД ГЭВЭЛ ЦЭЦ СОРИХ ШАТАРТАЙ ЮМ БАЙНА ГЭЖ ТА 3-ЫГ СОНГОСОН. ОДОО ХАР АРД ТҮМЭН ЧИНЬ ӨДРӨӨС ӨДӨРТ ГАЛЗУУРАХ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ, ГАДНЫ ЗААВАРЛАГЧДИЙН БУУЛГАНД ТАЛХИГДАЖ ЗОВЖ ТАРЧИЛЖ ДУУСЛАА. ТА НАР ЭХ ОРНОО ХАРИЙНХАНД ХЭДЭН ХАЛТАР ЗООСООР НАЙМААЛЦСАН АРЧААГҮЙ, ЭХ ОРНОО ГЭХ СЭТГЭЛГҮЙ ТА НАР ӨӨРСДӨӨ ХАЛААГАА ӨГЦГӨӨ. ТА НАРААС ӨӨР ЭХ ОРНОО АВААД ЯВАХ ЧАДАЛТАЙ, ЭРДЭМТЭЙ, СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУС ЗӨНДӨӨ БАЙНА. МОНГОЛЧУУДАА МОРИНДОО!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Д.Сүх-Эрдэнэ
34 өдрийн өмнө / 64.119.19.75

Таны бичсэн зүйлд санал нэг байна. Харин санхүү, мөнгөний мэргэжилтний хувьд 2020 оны сонгуульд иргэний эдийн засгийн доройтол хүргэх болов уу? гэдэгт эргэлзэж байна. Төлбөрийн чадавхи нь туйлдаа хүртэл буурсан олон түмэн босдог учиртай, хоол хүнсгүйдээ биш, нэр нүүрээ хийх газаргүй болохоос болж босно!

Зочин
34 өдрийн өмнө / 202.9.43.175

Нэг их ном уншаад,гадаад хэлээр яриад улсыг удирдахгүй! Харин эх орон ард түмнээ хайрлах сэтгэлтэй л байж улсыг удирдах бхдаа!

Zochin
34 өдрийн өмнө / 66.181.160.117

Ed nart ichih bulchirhai harin ch neg bhgui bha

Зочин
34 өдрийн өмнө / 202.55.188.46

Үнэнийг бичжээ. Далий юмнууд улсаар тоглож дууслаа. Бодлого байхгүй. Боловсрол байхгүй нөхөд улс орон удирддаггүй юм байна.