Ж.Батзандан: М.Энхболдыг боорлосоор байгаад огцруулсан, УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ

: 34 өдрийн өмнө / 2019-05-24 11:38:06

Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, хариулт авав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр, “Улс эх орны тулгамдсан асуудлуудтай холбоотой, иргэд олон нийтийн санааг зовоож буй асуудлыг УИХ дээр ярих зайлшгүй шаардлагатай байна. Ний нуугүй хэлэхэд хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулчихвал энэ төр сайхан болно гээд олон хүн итгэж байсан. Г.Занданшатар таныг УИХ-ын дарга болгосон. УИХ-ын үйл ажиллагаагаа нэг гөлөрчхөөд, явахгүй байна даа. Иргэд, олон нийт ч хэлж байна. Нийгэмд их хүлээлт байна. Нэг л том тэсрэлт  гарч өгөхгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь мэдрэгдэхгүй байна. УИХ бүр гөлчийлөө гэж иргэд хэлж байна. Ерөнхийлөгч өчигдөр биднийг дуудаж уулзсан. Архидалтаа болиоч ээ гэж хэлж байна. Архидалтаас чинь болж хүний аминд хүрээд байна гэж хэллээ.

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүд нь ордноор архи уугаад яваад байсан гэдэг мэдээлэл Ерөнхийлөгчид хүрсэн байна. Зүгээр орж ирсэн иргэдийг хүртэл архиар шахаж байгаад амь насанд нь хүрсэн гэдэг ойлголт ард түмний дунд очсон байна. Энэ асуудлаа бид ярих ёстой. Яаж УИХ-ын гишүүд нь сахилга батаа сайжруулах вэ гэдгээ ярих хэрэгтэй.

Ж.. МАНАН-г зайлуулчихвал Монгол сайхан болно гээд МАНАН бүлэглэлийн зарим дарга нарыг зайлуулсан нь үнэн. Сайжраад байгаа зүйл харагдахгүй байна. Одоо шүүхээ өөрчлөхгүй юм уу. Дутуу алсан могой шиг дутуу хаяж болдог юм уу. Хуулийн байгууллагыг шинэчлэх эрхийг нь төрийн гурван өндөрлөгт өгсөн. Хийвэл хийсэн шиг хий, хийж чадахгүй юм бол ард түмэндээ үнэнээ хэл. Өнөөдөр ард түмний ихийг хүлээж байгаа шүү. УИХ өдөр өнжүүлэх биш.  УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ыг удирдсан шиг удирдаж томоон ажлуудаа хиймээр байна”гэв.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Бат
31 өдрийн өмнө / 202.9.43.18

2020 оны сонгуулиар нам бус Электорат хөдөлгөөнөөс дэвшүүлсэн эрхмүүдийг сонгоод төрд шинэчлэл хийцгээе сонгогч олон минь

Zzz
31 өдрийн өмнө / 103.212.116.172

Ooroo boroolj boroolchood hachin dvlzen be

иргэн
31 өдрийн өмнө / 64.119.25.77

Энэ УИХ тарсан нь дээр дээ

irgen
32 өдрийн өмнө / 188.155.76.116

zov shyydee, toriin ordond er ni arhidahiig horigloochee …arhidaad luivaraa hiigeed eroosoo ajil hiihgui umaa ene novshnuud

зочин
32 өдрийн өмнө / 64.119.18.244

Батзандан гэж хагас галзуу сэтгэцийн еерчлелттэй энэ хунээс юу ч хулээж хэрэггуй юу яарьж байгаагаа ч мэдэхгуй хунш дээ Энхболдийг огцруулхад хамгийн их уурэг гуйцэтгэсэн хун байж одоо мэдхээ больчихсон байна ийм л барьцгуй хун

zochin
32 өдрийн өмнө / 66.181.161.56

lalaeraa chi gol baatar n bolj baahan jujig deglee biz de

zochin
32 өдрийн өмнө / 103.57.94.148

ene zasgiin gazarch gesen uheents baidaltai ajillaj bn garsan shiidver ni heregjihgui bn oligtoi uurchlult yavagdahgui bn hurelsuh said helj yarij baisandaa hurmeer bn

Зочин
32 өдрийн өмнө / 66.181.181.24

Та нар энэ Батзанданг үнэхээр Монголын тѳлѳѳ зүтгэх хүн гэж найдаад байгаа юм биш биз дээ.Энэ чинь хувийн нэр алдар хѳѳцѳлдсѳн улс тѳрийн биеэ үнэлэгч шүү дээ.

ЗОЧИН
33 өдрийн өмнө / 103.229.120.70

БАТЗАНДАН ЗӨВ Л ЯРИЖ ХЭЛСЭН БАЙНА. ҮНЭХЭЭР ЭНЭ УИХ М.ЭНХБОЛД ГЭЖ ХҮНИЙ АЛБАН ТУШААЛЫГ НЬ БУЛААЖ АВАХ ГЭЖ 4 ХҮНИЙГ ХУРЦАЛЖ ТАВИСАН НЬ ИЛ БОЛСОН БАТЗАНДАН БОЛД АН-Н ХОЁРООС БУСАД НЬ САЙД ДАРГА БОЛОО БИЗ ДЭЭ. БАТЗАНДАН ХАРИН ШУДАРГА ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ БОЛЖ ЧАДАЖ БАЙНА.

зочин
33 өдрийн өмнө / 64.119.18.244

Энхболдийг огцруулхад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн бол Батзандан мөнөөсөө мөн билээ ард түмэн мартаагуй байгаа шүү Энхболдийн ереенд дайрч орж зодох гэж дайрч давшилж яаж байснийг чинь мартаагуй байна тэгээд хамгаалалтийнхан ороод ирхээр цэнхэр малгайгаа емсеед хамгийн түрүүн зугтаагаад алга болсон гэж Энхболд яарьж байсан тийм байж енеедер яаж ингэж яарьж чадаж байнаа энэ Батзандан гэж шизотой зүрхний хийтэй нехер бас нам байгуулна гээд яаваад байгаа ийм орон гаран хүн нам байгуулаад яавж чадах уу?

Зочин
34 өдрийн өмнө / 202.21.96.122

Яг үнэн өөх ч биш булчрхай ч биш байдалтай үлбэгэр үхээнц байдлаа зогсоох хэрэгтэй байна занданшатар.Өөрчлөх гэсэн 3даргын ажил галаар зүйрлэвэл хүжийн галтай адил байна.Хар модны гал шиг асар их чимээтэй их илчтэй хүчтэй дүрэлзэн асахыг ард түмэн хүссээр хүлээсээр байна