Г.Занданшатар: Парламентийн нэр хүндийг унагаад байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавих болно

: 34 өдрийн өмнө / 2019-05-24 12:42:55

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр,  "УИХ 76 гишүүнээс бүрдэнэ гэж үндсэн хуульд заасан. Шүүх эрх мэдлийг УИХ хариуцахгүй. Ж.Батзандан гишүүний асуултын хаяг буруу байна. Бид хуулиа цэгцлэх ажлаа л хийнэ. Нягтлан бодохгүйгээр үндэслэл муутай санал тавьж цаг алдаж байна гэсэн шүүмжлэл ярьж байна. Өөрсдийнхөө нэр төрийг бодох ёстой. Улс орондоо үйлчлэхээс өөр зорилго та бидэнд байхгүй. УИХ-ыг хэрхэн ажиллаж байгаагаас нийгмийн сэтгэл зүй их хамаарч байна. Та бүхний үйл ажиллагаанаас парламентийн нэр хүнд их хамаарч байна. Төрийн ажилд хандахдаа хувийн ааш араншингаар хандаж болохгүй. Ирцэндээ л анхаар. Зарлана шүү. Өөрсдөө хариуцлагагүй сахилгагүй байж парламентийн нэр хүндийг унагаад байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно шүү. Хэн нэгний шахалт шаардлагаар биш..." гэв.

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
31 өдрийн өмнө / 66.181.185.242

Энэ Занданшатарыг зурагтаар гарахаар яриаг нь сонсох нь байтугай царайг нь харахаар л нойр хүрчих юмаа. Ямар уруу дорой хийморгүй царайлсан нөхөр вэ. Үүнээс өөр арай зовхи нь өөдөө хүн байхгүй юмуу

ИРГЭН
32 өдрийн өмнө / 202.179.24.33

ЗӨВ ЗӨВ ЭРТХЭН ТАРЧИХААД МАНАН-ГААС БУСДЫ НЬ СОНГОХ БОЛНО.ЖИЛИЙН ДАРАА АРД ТҮМЭН МАРТААД ХОЛИЖ ХУТГААД МАНАН-Г СОНГОЧИХ МАГАДЛАЛ ӨНДӨР ШҮҮ.