Хэнтийн нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихээр боллоо

: 117 өдрийн өмнө / 2019-05-24 12:59:22

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах асуудлаар МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдсан байна.

МАХН-ын Бага чуулганы хурлаас 91.67 хувийн саналаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ.

Нэр дэвшигч Н.Энхбаяр энэ үеэр, "Хуулиараа бид тавдугаар сарын 24-28-ны хугацаанд 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах ёстой. Тиймээс энэ хугацаандаа багтаж энэ ажлын зохион байгуулсан. Надад итгэл хүлээлгэж, нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан Бага чуулганы гишүүддээ баярлалаа. 

42 дугаар нөхөн сонгуультай холбогдуулж янз бүрийн байр суурь байгаа. Эрх баригчид сонгууль битгий болоосой гэж бодож байгаа. Итгэлийн ь даагаагүй шүү дээ гэж бодож байгаа. Одоо ч гэсэн энэ оролдлогоо орхилгүй ҮХЦ-д өөрсдийн томилсон  хүмүүсээр энэ сонгуулийг болгуулахгүй байх ажлыг зохион байгуулж байгаа. 

Гэхдээ бид цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр, нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулж байгаа нь зөв гэж харж байгаа. 

Энэ парламентын хугацаа дуусахад хэтэрхий бага хугацаа үлдсэн гэж иргэд үзэж байгаа. Гэхдээ иргэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх эрхээ эдлэх ёстой гэж үзсэн. 

МАН, АН-ынхан аль хэдийнэ ажиллаад эхэлсэн. Тэрбум тэрбумаар мөнгө тарааж байгаа. Хэнтийн иргэд маань хулгайн мөнгийг авсан ч гэсэн шударгаар саналаа өгч чадна гэдэгт итгэж байна. 

МАН, АН хоёр луйвраар л ялна. Амаргүй сонгууль болно. Луйварчидтай өрсөлдөхөд ямар хэцүүг бид 2017 оны сонгуулиар мэдсэн.

Бусад намуудад хандаж хэлэхэд энэ сонгуульд шударгаар, МАН, АН-ын гар хөл болохгүйгээр өрсөлдье гэж уриалмаар байна.  

Хэнтийчүүддээ хандаж МАХН та нарын итгэлийн даана, МАХН-аас нэр дэвшиж байгаа Н.Энхбаяр миний бие та нарынхаа итгэлийн даасан шиг даана. 

Та нарынхаа нүүр царайг төсөөлж, та нарыгаа бодож, өрөвдөж их өрийг тэглэж, мянганы замыг эхлүүлж байсан. 

Монгол Улс мандтугай, Хэнтийн сонгогчид мандтугай" гэв.

Х.Онон
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Bat
114 өдрийн өмнө / 202.9.43.18

2020 оны сонгуулиар нам бус Электорат хөдөлгөөнөөс дэвшүүлсэн эрхмүүдийг сонгоод төрд шинэчлэл хийцгээе сонгогч олон минь

zochin
114 өдрийн өмнө / 66.181.161.56

shunaliin buzar ovgon odoo hereggui de.

irgen
115 өдрийн өмнө / 103.242.46.163

Amjilt husey

Avilgaliin zagalmai
116 өдрийн өмнө / 73.97.93.134

Alban tusshaaliin heneeten zonog ovgon

Zochin
116 өдрийн өмнө / 73.97.93.134

Ene soliotoi ovgon aria dendeme uher mongolchuudaar toglohoor Darin Taiwan deer garhiin gene idej uuj hanadagui luivarchin be

Зочин
116 өдрийн өмнө / 64.119.18.244

Албан тушаалийн донтон авилгалийн загалиайлсан эцэг маш муу хүн сонгож болохгүй хүний нэг

Amjilt.
116 өдрийн өмнө / 64.119.25.15

Bayar hurgeye! Amjilt

Зочин
116 өдрийн өмнө / 122.201.22.13

Гэртээ ясаа амраагаад хэвтэж байх ёстой хүмүүсийн нэг. Ханаж цаддаггүй бирд гэж энийг л хэлэх байх даа. Ард түмэн түүнийг соёлын сайд,ерөнхий сайд,их хурлын дарга, ерөнхийлөгч хүртэл болгосон. Тэр улс орон ард түмэнд юу хийсэн бэ. Эрх мэдэлтэй байхдаа хийгээгүй хүн энгийн иргэн болсон хойноо их зүйлийг амлаж гошгоруулж яваа нь эргээд хаан болохын хүслэн гэлтэй.

Ger
116 өдрийн өмнө / 203.91.115.43

хэнтийчүүдийн төр барилцах эрхийг хууль бусаар булаах оролдлого ҮХЦэц хийхгүй байх л үлдлээ

хэрүүлч өвгөн
116 өдрийн өмнө / 66.181.161.126

Хэнтийнхэний ухаан л мэдэх байх аа. Намуудын эрх дураараа аашлах нь хэрээс хэтэрсэн юм шүү дээ. Тус тойрогт нь залуу лидерүүд сонгогдоосой гэж хүсэж байна.

irgen
116 өдрийн өмнө / 103.26.194.27

ene odoo boliosoi zaluusaa demjeech uhbel taarna

Иргэн
116 өдрийн өмнө / 202.179.31.95

МАХН зөв шийдвэр гаргажээ. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр МАНАН-ийн олигархиудыг бүрэн төгс ялж УИХ-ын гишүүн болно гэдэгт итгэж байна. АМЖИЛТ ХҮСЬЕ

Хэнтийчүүд дэмжээрэй
116 өдрийн өмнө / 64.119.17.25

МАНАНГИЙН ЭСРЭГ МАХН Н ЭНХБАЯР АРД ТҮМЭН ХАМТДАА ДЭМЖЭЭРЭЙ

Иргэн
116 өдрийн өмнө / 64.119.17.25

Баяр хүргэе махн д амжилт ялалт

Баяр хүргэе маш сайх
116 өдрийн өмнө / 64.119.17.25

ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Н ЭНХБАЯР Т БАЯР ХҮРГЭЕ !!! АМЖИЛТ ХҮСЬЕ