Т.Ганболд Өргөмжит консулаар томилогджээ

: 34 өдрийн өмнө / 2019-05-24 15:37:26

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Ганболдод 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр /өнөөдөр/ экзекватурыг нь гардуулан өглөө.

Тэрбээр үүрэгт ажилдаа ийнхүү албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүсэв.

Уулзалтын үеэр Монгол, Уругвайн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Уругвай улсын хөгжил, хөдөө аж ахуйн салбар дахь арвин туршлагаас Монголд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцсон байна. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
С
32 өдрийн өмнө / 49.0.212.209

Гүй мөн хол цөлжээ.

С
33 өдрийн өмнө / 59.153.112.115

УРУГВАЙ Ч ХОЛ БАЙНА ДАА.