Facebook 2020 онд өөрийн цахим валют гаргана

: 28 өдрийн өмнө / 2019-05-27 09:12:44

Facebook компани өөрийн цахим валют боловсруулж байна. Ирэх онд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн тухай ВВС мэдээллээ. GlobalChain системийн ажиллагааг энэ оны сүүлчээр туршилтын журмаар эхлүүлнэ гэдгийг ч Британийн мэдээллийн агентлаг онцоллоо.

Facebook компани өөрийн тоон төлбөр тооцооны системийг ирэх оны эхний улиралд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд дэлхийн 10 улсад ашиглах юм байна. Энэ зундаа багтаан Америкийн компанийн удирдлагууд өөрийн тоон валютын талаарх төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй танилцуулах гэнэ.

Facebook компанийн захирал Марк Цукербер Английн Банкны тэргүүн Марк Карнитэй сарын өмнө уулзалт хийсэн бөгөөд тус уулзалтаар криптовалют гаргахтай холбоотой эрсдлүүдийн талаар ярилцжээ. Facebook компанийн удирдлага түүнчлэн зөвлөгөө мэдээлэл авахаар АНУ-ын Сангийн яаманд ч ханджээ.

Олон хэрэглэгч Facebook компани санхүүгийн үйлчилгээний зах зээлд хөл тавихыг хүлээж байсан гэж хэлж болно. 2014 онд тус компани PayPal олон улсын төлбөр тооцооны системийн экс Ерөнхийлөгч Дэвид Маркусийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд тэрээр өнөөдөр Facebook компанид Блокчэйн технологи боловсруулалтын хэлтсийг тэргүүлдэг байна.

Криптовалют гэдэг нь тоон валютын нэг хэлбэр бөгөөд криптографик аргачлал дээр суурилсан. Блокчэйн буюу мэдээлэл хадгалах төхөөрөмж нь нэгдсэн сүлжээнд холбогдоогүй, төвөөс хараат бус мэдээллийн баазын технологи дээр суурилсан. Криптовалютын олон улсад хамгийн танигдсан жишээ бол биткойн. Сүүлийн жилүүдэд биткойны хэрэглээ олон улсад хурдацтай өсөн нэмэгдэж байгаа билээ.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих